Huawei компани - Дэлхийн харилцаа холбоо тоног төхөөрөмжийн аварга компани

Huawei компани нь Хятадаас гаралтай үндэстэн дамнасан сүлжээ, харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь Гуандун мужийн Шэньжэнь хотод төвтэй. Одоогийн байдлаар Huawei бол дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч юм.

Huawei компанийг 1987 онд хуучин цэргийн офицер Рен Жэнфэй $5000 орчим долларын хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулжээ. Энэ нь зөвхөн хувийн компани хэлбэрээр байгуулагдсан. Компанийн гол эрхэм зорилго бол Хятад болон гадаадын ихэнх аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээ явуулах байв. Huawei нь анх борлуулалтын төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Мөн тухайн үед сүлжээний модем үйлдвэрлэдэг болов.

Хэдэн жилийн дараа тус компани өөрийн гэсэн судалгааны төвтэй болж, судалгаа, боловсруулалт хийж эхлэв. Үүнтэй зэрэгцэн C&C08 дижитал сүлжээний утасны модем танилцуулсан. C&C08 дижитал сүлжээний утасны модемоороо Huawei компани 1997 онд анхны олон улсын төслөө авсан. Дараа нь Хонконгийн нэгэн компанид суурин сүлжээний бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн.

1999 онд Huawei нь Энэтхэгийн Бангалор хотод анхны судалгаа, шинжилгээний төвөө байгуулжээ. Huawei компани IBM компанитай хамтран ажиллах 5 жилийн гэрээ 2003 хүртэл байгуулжээ. Huawei олон улсын зах зээлд өргөжин тэлсээр байна. Энэ нь 2009 онд Норвегид Telia Sonera -ийн LTE/EPC арилжааны сүлжээг нийлүүлсэн анхны компани юм. 2013 онд тус компани Канадын зах зээл рүү амжилттай гарсан. Олон жилийн туршид Huawei нь гар утасныхаа технологийг сайжруулахад үргэлж анхаарч, бусад компаниудтай олон тооны түншлэлийн харилцаатай байдаг байсан. Түүнчлэн 3Com-Huawei хамтарсан компани байгуулж, судалгаа, шинжилгээ, сүлжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг болов. Тухайн үед гэхэд л дэлхийн харилцаа холбооны шилдэг 50 компанийн 80% нь Huawei -тэй хамтран ажилладаг байв. Жишээлбэл : Motorola, Vodafone, Talk Talk, T-mobile, Clear tel, Bell Canada, Google, Cox Communications, Orange болон Portugal Telecom гэх мэт багтдаг. Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хамгийн шилдэг, найдвартайн байсаар улмаар Их Британид харилцаа холбоог сайжруулахаар ажиллаж эхэлсэн.

Одоогоор Huawei компани дан ганц харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч байхаас гадна ухаалаг гар утас, зөвлөгөө судалгаа, таблет, компьютер, цахилгаан бараа болон хиймэл оюун ухаан, автоматжуулалт зэрэг маш олон төрлийн үйл ажиллагаа амжилттай явуулдаг Хятадын хамгийн том технологийн компани болоод байна.  Нийт 197,000 гаруй ажилтан, $124.316 тэрбум долларын үнэлгээтэй компани дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани болсон байна.