HP компани – Гараашд үүссэн агуу компани

Энэ бол Калифорнийн Пало-Альто дахь гараашаас ердөө 538 долларын хөрөнгөтэйгөөр 1938 онд эхэлсэн 2 чадварлаг залуу Hewlett-Packard компанийг байгуулаад зогсохгүй цахиурын хөндийг доргиосон түүх.

Хоёр үүсгэн байгуулагч хоёулаа цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байсан бөгөөд Стэнфордод сурч байх хугацаандаа нөхөрлөж, улмаар сургуулиа төгсөөд өөрсдийн бизнесээ эхлүүлэх сонирхолтой байсан. Тэд өөрсдийн санаагаа Стэнфордын профессор Фредерик Термантай ярилцаж, түүний удирдлаган дор ажиллаж эхэлсэн. Улмаар 1939 оны 1-р сард Стэнфордын 2 төгсөгч Билл Хьюлетт болон Дэвид Пакард нар өдгөө 80 гаруй жилийн түүхтэй асар том, баялаг түүхтэй компанийг байгуулжээ. Тэд анх зоос шидэж компанийнхаа нэрийг өөрсдийнхөө нэрээр нэрлэхээр шийдэж байжээ.

зураг 1 - Билл Хьюлетт болон Дэвид Пакард 

Хьюлетт цахилгаан хэлхээний технологид мэргэшсэн бол Пакард нь үйлдвэрлэлийн процесст илүү сайн туршлагатай байв. Тэдний анхны бүтээгдэхүүн бол нарийвчлалтай аудио осциллятор (хэлбэлзлийн генератор) HP200A байв. Тухайн үед Дэлхийн 2-р дайн болж байсан тэдний бүтээгдэхүүн хямд, үр ашигтай байсан бөгөөд борлуулалтын хувьд хамгийн амжилттай бүтээгдэхүүний нэг болжээ. Тэдний анхны худалдан авагч Уолт Дисней кино компани байсан бөгөөд Fantasia киног гарахын тулд HP200A хэлбэлзлийн генераторыг ашиглаж байжээ.

1966 онд компани хүрээгээ тэлж нь компьютерын үйлдвэрлэлийн шинэ бизнест хөл тавьж, аккумулятор дээр суурилсан HP 2100 / HP 1000 цуврал мини компьютер, дараа нь HP 9800, HP 250 цуврал суурин болон бизнесийн компьютеруудыг нэвтрүүлсэн.

зураг 2 - анхны суурин компьютер 

80-аад оны үед Hewlett-Packard бизнесээ өргөжүүлж суурин компьютерт зориулагдсан принтер, сканнерыг бүтээсэн. Интернэт хөгжихийн хэрээр тус компани 1986 оны 3-р сарын 3-нд вэбсайт домайнаа HP.com гэж бүртгүүлж, түүхэн дэх ес дэх .com домайн болжээ.  1998 он гэхэд компани олон янзын зах зээлийн ширээний компьютер, зөөврийн компьютер, серверийн тэргүүлэгчдийн нэг болж чадсан.

Гэсэн хэдий ч 2005 онд Compaq-тэй нэгдсэний улмаас Hewlett-Packard бизнесийн салбарт томоохон алдагдал хүлээсэн юм. Мөн Hewlett-Packard нь HP TouchPad нэртэй анхны таблетаа гаргаж, дараа нь салбаруудын анхны утасгүй хулганыг гаргасан. Гэхдээ тэр жилийн эцэс гэхэд тэдний ашиг төлөвлөсөн хэмжээнээс бага байсан учир таблет, ухаалаг гар утасны бизнест цаашид үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдэж, Цаашдаа үүлэн технологи, програм хангамжийн бизнест илүү их анхаарал хандуулан ажиллаж байжээ. 2012-13 онуудад Hewlett-Packard нь ашиг орлогын хувьд маш их уналттай тулгарч, тэр жилүүдэд 34000 ажлын байрыг цомхтгож хүнд хэцүү цагийг даван туулж байжээ.

зураг 3 - HP компанийн захирал Энрике Лорес

Компани урт удаан аялалдаа олон уналт, алдагдалтай нүүр тулсан ч HP шинэ шинэлэг тухайн цаг үедээ технологийн шийдлийн анхдагчдын нэг байж өдгөө 33.06 тэрбум долларын үнэлгээтэй, дэлхийн хамгийн алдартай технологийн компаниудын нэг болж чаджээ.

Нэмж сонирхуулахад HP компаний үүссэн гарааш нь одоогийн цахиурын хөндий байрладаг газар юм.

“Өрсөлдөөний хамгийн том давуу тал бол зөв зүйлийг хамгийн буруу цагт хийх юм.”