Хөргөгч сонгохдоо анхаарах зүйлс

     Анх 1940 онд танилцуулагдаж байсан одоогийн бидний хэрэглэдэг хөргөгч нь гэр ахуйн хамгийн өргөн хэрэглэгддэг цахилгаан хэрэгсэл болон өдийг хүрчээ. Одоо үед хөргөгч нь зүгээр нэг хоол, хүнс хадгалах төхөөрөмж биш харин гал тогооны хамгийн чухал өнгө үзэмжийг илэрхийлэх төхөөрөмж болсон байна. Та шинэ хөргөгч сонгохдоо юуг анхаарч  худалдан авалт хийхээ мэдэхгүй байгаа юм биш биз? Тэгвэл та хөргөгч авахдаа дараах зүйлсийг анхаарч худалдан авалт хийгээрэй.

  1. Багтаамж
    Хөргөгчний багтаамж нь литрээр хэмжигддэг. Та өрхийнхөө хэрэглээ болон хэр их хүнс хөргөгчиндөө хадгалдгаас хамааран сонголтоо хийгээрэй. Тухайлбал:

    Гэр бүлийн гишүүд

    Хөргөгчний багтаамж

    1 хүн

    40-100 литр

    2

    2-3 хүн

    110-250 литр

    3

    4-5 хүн

    250-500 литр

    4

    6-аас дээш хүн

    510-850 литр

  2. Хөргөгчний загвар, дизайн

    Хөргөгч нь олон төрлийн загвартай бөгөөд тус бүр өөр өөр төрлийн бүтэц зохион байгуулалттай байдаг. Та өөрийнхөө гал тогооны зай болон гэр бүлийн гишүүддээ тохируулан загвараа сонгох боломжтой. Ганц хаалгатай хөргөгч нь ихэвчлэн 1-2 гишүүнтэй гэр бүлд тохиромжтой жижиг, овор хэмжээ багатай байдаг.
    2 хаалгатай хөргөгч нь 2-4 гишүүнтэй айлд зохицох бөгөөд дээрээ хөлдөөгчтэй, доороо хөлдөөгчтэй 2 төрөл байдаг. Side by Side хаалгатай хөргөгч нь хөлдөөгч, хөргүүр 2 хэсэг нь тэнцүү хэмжээтэй байдаг ба ихэвчлэн олон гишүүдтэй гэр бүл ашиглахад тохиромжтой байдаг. Сүүлийн үеийн хөргөгч илүү боловсронгуй болж өөртөө электрон самбар, дэлгэц болон ухаалаг утсаар хөргөгчөө хянах боломжтой болоод байна.

  3. Цахилгаан хэмнэлт

    Та шинэ эсвэл хуучин хөргөгч авахаар төлөвлөж байгаа бол цахилгаан хэмнэлтийн үнэлгээг заавал шалгаж байгаарай. Энэ нь таны урсгал зардлыг хэмнэх бөгөөд G –ээс F, E, D, C, B, A хүртэл үнэлгээтэй байдаг. Цахилгаан хэмнэлтийн үнэлгээ өндөртэй хөргөгч энгийн хөргөгчнөөс илүү үнэтэй байдгийг анхаараарай.

  4. Компрессор буюу Мотор

    Хөргөгчний амин чухал хэсэг бол яахын аргагүй компрессор буюу мотор юм. Компрессор нь хөргөгч доторх температурыг зохицуулах үүрэгтэй. Жижиг хэмжээтэй хөргөгчид ихэвчлэн энгийн компрессортой ирдэг бол дунд болон том оврын хөргөгчид инвертер компрессортой байдаг. Энгийн компрессор нь тогтмол хурдаар ажилладаг дуу ихтэй, цахилгаан их зарцуулдаг. Харин инвертер компрессор нь хөргөгчийнхөө хэрэглээнд тааруулан тохируулах боломжтой ба олон төрлийн горимоор буюу хурдаар, температураар ажилладаг. Хөргөгчний ажиллах хурдыг хэрэглээндээ тааруулан тохируулсанаар цахилгаан зарцуулалтыг хэмнэх боломжтой. Мөн дуу чимээ бага, олон төрлийн хурдаар ажилладаг тул илүү олон жил ашиглах боломжтой байдаг.

  5. Хөргөх систем

    Бүх төрлийн хөргөгчид компрессерынхөө тусламжтайгаар хөргөгчний тасалгаануудад сэрүүн агаар шахдаг. Тасалгааны сэрүүн агаарыг Шууд(Direct cool) болон Цанталтгүй(Forest free) гэсэн 2 төрлөөр агаарыг шахдаг. Direct Cool хөргөх технологи нь тасалгаан дах агаарын эргэлтийг ямар ч гадны тусламжгүйгээр шахдаг. Ингэснээр хөргөгчинд жигд бус тархалт үүсдэг бөгөөд үүний улмаас хөргөгчинд мөс болон цан үүсдэг. Гэхдээ энэ технологи нь ихэвчлэн жижиг хөргөгчинд суурилагдсан байдаг бөгөөд цахилгаан зарцуулалт багатай байдаг. Харин Frost Free технологи нь цахилгаан сэнсний тусламжтайгаар сэрүүн агаарыг жигд эргэлдүүлснээр хөргөгчинд цан болон мөс тогтохоос сэргийлдэг.

Дээрх мэдээлэл таныг хөргөгчөө сонгоход тусалсан гэж найдаж байна. Хэрвээ та хараахан ямар хөргөгч авахаа шидээгүй байгаа бол өнгө, загвар дизайны өргөн сонголттой таны хэрэгцээг бүрэн хангах Самсунг брендийг хөргөгчийг сонирхоорой. Салбартаа тэргүүлэгч Самсунг бренд нь дижитал инвертор технологитой хөргөгчдөө тасралтгүй 10 жил ажиллах баталгаа өгдөг бөгөөд энэ нь бусад хөргөгчөөс илүү ухаалгаар ажилж, илүү бага цахилгаан зарцуулж, илүү бага дуу чимээ гаргаж ажилладгаараа давуу талтай юм.

Самсунг брендийг хөргөгчийг сонирхох бол Энд дараарай!