Хооронд нь хамт угааж болохгүй хувцас эдлэлүүд

Дурлаж авсан хувцас тань хэдхэн угаалга цэвэрлэгээний дараа өмнөх шигээ гоё харагдахгүй байна уу? Хувцасны эдэлгээ, чанар алдагдахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнээс дурдвал:

  • Хувцасны угаах тэмдэглэгээний зааварчилгааг дагаагүй
  • Хооронд нь хамт угааж болохгүй материал болон эдлэлтэй хамт угаасан
  • Угаалгын машиныхаа тохиргоог зөв тохируулаагүй
  • Тохиромжгүй угаалгын нунтаг хэрэглэгсэн эсвэл тунг зөв тааруулаагүй
  • Хувцас эдлэлийн бохирдлыг удаан хадгалсан
  • Угааж цэвэрлэсэн хувцас эдлэлээ буруу хадгалах гэх мэт

Эдгээрээс харахад хувцас эдлэлийг чанарыг хадгалахад бид басгүй олон зүйлийг анхаарах хэрэгтэй байх нь. Иймээс энэхүү бяцхан зөвлөгөөгөөр хооронд нь хамт угааж болохгүй материалтай эдлэлүүдийн талаар мэдээлэл  хүргэж байна. Юуны өмнө бид хувцсаа зөв ангилах алхмаас эхэлцгээе.

Эхний алхам - Хувцсаа эхлээд өнгөөр нь ялгах:

  • Цагаан хувцас - Цагаан цамц, цагаан подволк гэх мэт. Цагаан хувцас эдлэл өнгөө алдах нь илүү түгээмэл байдаг тул температур нь халуун бүлээн эсвэл халуун горим дээр тохиромжтой байдаг.
  • Бараан өнгийн хувцас - Хар, саарал, хөх, бараан ногоон гэх мэт өнгөлөг хувцаснууд энэ ангилалд орно. Бараан өнгийн хувцсанд будаг агуулагддаг тул бага температурт угаах нь илүү тохиромжтой. 
  • Цайвар өнгийн хувцас - Цайвар саарал, цайвар цэнхэр, бэйж гэх мэт өнгөтэй хувцас энэ ангилалд багтана. 
  • Жийнс - Жийнсэн эдлэлийг зөвхөн жийнсэнд материалтай хувцастай хамт угаах нь тохиромжтой. 
  • Дотуур хувцас - Дотуур хувцсыг угаалгын машинд гэхээсээ илүү гараар угаах нь илүү тохиромжтой. Хэрэв та угаалгын машин сонгон угаахыг илүүд үздэг бол угаалгын уут ашиглахыг зөвлөж байна.

Хоёр дахь алхам - Хувцасны жин болон материалаар ялгах:

Бидний эхний алхам бол хувцсыг ердөө өнгөөр нь ялгасан. Одоо харин өнгөөр ялгасан хувцсаа материалын онцлог, жингээс нь шалтгаалж мөн дотор нь ангилах хэрэгтэй. Ингэж ангилахдаа даавуун эдлэл, зузаан ноосон эдлэл, онцгой материалтай гэх мэт материалын ижил төстэй чанараар ангилна. 

Нимгэн материалтай хувцас болон зузаан материалтай хувцасны угаах горим ялгаатай байдаг тул хамт угаагдсан тохиолдолд нимгэн материалтай эдлэлийн материалд илүү их гэмтэл, суналт үүсдэг. Мөн сэгсрэгчид хатах түвшин мөн хоорондоо ялгаатай байдаг.

Гурав дахь алхам - Толботой хувцсыг ялгах

Толбо тогтсон хувцсыг хэзээ ч энгийн бохирдолтой хувцастай хамт угааж болохгүй. Энэ нь толбо бүрэн арилахгүй байх, тухайн толбо бусад хамт угаасан эдлэлд нэвчих, хувцас өнгөө алдах гээд олон эрсдэлийг дагуулдаг. Иймээс угаахаар ялгасан хувцсан дунд тань толботой хувцас байвал толбо арилгагч түрхэх, эсвэл тухайн толботой хувцсыг тусад нь угаах хэрэгтэй. Толбоны үүсгэгчээс шалтгаалж угаах усны температур ялгаатай байж болно гэдгийг анхаараарай.

Дөрөв дэх алхам - Угаалгын нунтаг болон угаалгын машины тохиргоо

За бид угаах хувцсаа дотор нь ангиллаа. Одоо харин хувцасны овор хэмжээнээс нь шалтгаалж угаалгын нунтагийнхаа тунг тааруулах хэрэгтэй. Угаалгын нунтаг их хийх тусам хувцасны өнгө сэргэдэг гэсэн түгээмэл буруу ойлголт байдаг. Харин энэ нь эсрэгээрээ хувцасны эдэлгээнд асар сөргөөр нөлөөлж, материалын чанарыг муутгадаг байна. Угаалгын нунтагаа тохируулахдаа тусгай хэмжилтийн аягыг ашиглавал илүү тохиромжтой. Шингэн угаалгын нунтагийн таганд хэмжээг нь зааж өгсөн байдаг. Хуурай нунтагийн хувьд:

  • 2,7 кг хүртэлх жинтэй тохиолдолд  - Угаалгын нунтагийн хэмжилтийн аяганы ½
  • 4,9 кг  хүртэлх жинтэй тохиолдолд - Угаалгын нунтагийн хэмжилтийн аяганы ¾
  • 9,5 кг хүртэлх жинтэй тохиолдолд - Угаалгын нунтагийн хэмжилтийн аяга 1 бүтэн хийх нь тохиромжтой.

Бүтэн автомат горимтой угаалгын машинууд хувцас эдлэлийн материалын онцлогт нь тохируулсан сонголтууд бий. Тухайн сонголтуудын сонгохын өмнө хэдэн зүйлсийг харах шаардлагатай. 

  • Хэдэн градуст угаах
  • Эргэх хүч /Моторын хүч/
  • Нийт угаалгын хугацаа нь таны хувцасны угаах заавартай тохирч байгаа эсэхийг харах хэрэгтэй шүү.

Хагас автомат угаалгын машины хувьд эргэх хүчийг тохируулах боломжгүй ч температур болон хугацааг тохируулах боломжтой.

Энэхүү зөвлөгөөгөөр хувцас эдлэл угаахын өмнөх алхам болох ангилалын талаар бид мэдээлэл хүргэлээ. Та манай дараагийн холбоотой та угаах эдлэлдээ тохируулан угаалгын машины горимоо сонгох зааварчилгаа мэдээллийг хүлээн аваарай. 