Хэншүү сорогч сонгохдоо анхаарах ёстой чухал зүйлс

Бидний амьдардаг ихэнх орон сууцуудын агаарцуулах систем нэг хоолойгоор явдаг. Энэ нь нэг орц нэг агааржуулах системтэй гэсэн үг. Тиймээс айл өрхүүд хиншүү, янз бүрийн хоолны үнэр гаргахад хажуу хөрш болон орцонд онцгүй үнэр үнэртдэг. Үүнээс болж элдэв маргаан гарах тохиолд ч бий. Тиймээс та болон танай гэрт хүссэн хоолоо өөрийн дураар хийх боломжтийг олгох хэншүү сорогч хэрэгтэй. Та шинэ хэншүү сорогч сонгохдоо юуг анхаарч  худалдан авалт хийхээ мэдэхгүй байгаа юм биш биз? Тэгвэл та хэншүү сорогчоо авахдаа дараах зүйлсийг анхаарч худалдан авалт хийгээрэй.

  1. Хүчин чадал

    Хурдан хүчтэй сорж агаарыг хурдан сэлгэх нь хэншүү сорогчын үүрэг билээ. Уур, утаа үнэрийг хурдан арилгаснаар гэрт хоолны үнэр тарахгүй цэвэр агаартай байх юм. Соролтын хүчээ тохируулж болдог бол эрчим хүчний үр ашиггүй зардал үүсэхгүй гэдгийг анхаараарай. Ерөнхийдөө ихэнх хэншүү сорогч гурван төрлийн хурдаар ажилладаг. Хэрэв та загас, мах гэх мэт хурц үнэртэй хоолыг тогтмол шарж иддэг бол хүчтэй соролттой хэншүү сорогч хэрэгтэй. Энэ нь гал тогооны өрөөний үнэр, уурыг хормын дотор хурдан арилгах болно.

  2. Дуу чимээ

    Чанга дуу чимээ гаргадаг хэншүү сорогч  чихэнд чийртэй учраас удаан ажлуулж чадалгүй унтрааж байсан үе танд бий юу?
    Дуу чимээ хүнийг тун амархан ядрааж бас стрессдүүлдэг шүү дээ. Мөн хэншүү сорогчийн овор хэмжээнээс хамаарч хананд эсвэл тавилганд суурьлуулахдаа маш сайн боож тогтоох нь чухал. Ажилгааны үед чичиргээн дуу чимээг ихээр нэмж, цаашлаад амархан эвдрэх шалтгаан болдог. Иймээс та дуу чимээгүй хэншүү сорогчыг сонгож тайван тав тухтай орчинг бүрдүүлж хүссэн хоолоо урлаарай.

  3. Гэрэлтүүлэг
    Өнөө үед ихэнх нь LED гэрэлтэй бөгөөд удаан хугацаанд ашиглах боломжтой. Бага энерги зарцуулж тод гэрэлтдэг байх нь чухал. Гэрлийн тусгал хоолны тавцанг бүхэлд нь гэрэлтүүлэх тусгал сайтай байвал хоол хийх явцыг хянахад хялбар байх болно

  4. Цэвэрлэгээ

    Хэншүү сорогчоо сонгохдоо хялбар цэвэрлэж болдогыг сонгоорой. Хоолны тос болон тоос их татдаг учир цэвэрлэхэд их төвөгтэй байдаг. Зарим чанар муутай шүүлтүүрүүд цэвэрлэгээний явцад амархан гэмтдэг. Тиймээс шүүлтүүрээ цэвэрлэхэд амархан эдэлгээ сайтайг сонгоорой. Мөн метал шүүлтүүр нь дахин цэвэрлэж хэрэглэх боломжтой бөгөөд аяга таваг угаагч машинд багтахаар хэмжээтэй байвал цаг хугацааг хэмнэж таны хүч хөдөлмөрийг хөнгөвчилнө. Харин цаасан шүүлтүүр дахин хэрэглэхэд тохиромжгүй тул хамгийн багадаа сард 1 удаа тогтмол сольж байх шаардлагатай.

  5. Дизайн

    Хэншүү сорогч нь зүгээр нэг хэншүү уур сорохоос гадна гал тогооны өнгө төрөхийг тодорхойлоход маш том орон зайг эзэлдэг. Та хэншүү сорогчоо өөрийн гал тогооны хэв маягт тохируулан тавилганд суурьлуулдаг, суурьлуулдаггүй гэх мэт өнгө төрх, хэлбэр дизайныг сонгоорой. Харин тохируулагын хувьд далд биш, ил байх мэдрэгчтэй байвал хэрэглэх болон цэвэрлэхэд илүү хялбар байдаг. Мөн сүүлийн үеийн хэншүү сорогч нар алсын удирдлагатай болсон тул ашиглахад бүр ч хялбар юм.

Дээрх мэдээлэл танд хэншүү сорогчоо сонгоход хэрэг болсон гэж найдаж байна.