Google хуучин андройд утаснуудад хязгаарлалт хийхээр шийдлээ.

Дэлхий дээр хамгийн олон хүн хэрэглэдэг ухаалаг утасны үйлдлийн систем Андройдыг ашигладаг хуучин утаснуудад Google компани хязгаарлалт хийхээр боллоо. Google компани “2021 оны 9-р сарын 27-оос эхлээд Андройд 2.3.7 хувилбар болон түүнээс өмнөх хувилбартай ухаалаг утаснуудад Google хаяг нэвтрэх боломжгүй болгохоор боллоо. Энэ нь тухайн хүний хувийн мэдээллийг хадгалах, аюулгүй байдлыг хангах зорилготой гэж мэдэгдлээ. Нөгөөтэйгөөр энэ үйлдэл нь Google компани хэрэглэгчдийг шинэ андройд утасны борлуулалтруу хүчээр оруулж байна хэмээн судлаачид үзэж байна.

9-р сарын 27-оос хэрвээ та Google хаягаараа ямар нэгэн аппликейнш эсвэл төхөөрөмжид нэвтрэх үед нэр болон нууц үг алдаатай байна гэж мэдэгдэх юм. Мөн  Андройд 2.3.7 болон түүнээс өмнөх хувилбарын хэрэглэгч нарт Google-ийн аппликейшнууд болох Gmail ,Youtube, Google maps болон бусад олон аппликейшнуудыг ашиглах боломжгүй юм.

Андройд 2.3.7 хувилбарын үйлдлийн систем нь одоогоос 10 жилийн өмнөх хувилбар бөгөөд одоогоор идэвхтэй ашиглагдаж байгаа ойролцоогоор 3 тэрбумаас их хэрэглэгч байна гэж судалгаагаар тодорхойлжээ.

Хэрвээ та андройд 2.3.7 хувилбарын үйлдлийн системийг хэрэглэдэг бол 9-р сарын 27-оос өмнөх үйлдлийн системээ шинэчлээрэй.