Google I/O 2021 арга хэмжээнд дараах онцлох технологиудийг танилцууллаа.

Google-ийн жил бүр зохион байгуулдаг I / O хөгжүүлэгчдийн чуулга уулзалт Калифорниа мужийн Маунтин Вью хотод амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд Google компани тухайн жилд сайжруулалт хийж, ашиглалт оруулах бүтээлүүд, санаануудаа танилцуулдаг билээ. Тэгвэл арга хэмжээн дээр танилцуулсэн бүтээгдэхүүн болон санаануудаас онцлон хүргье.

  1.  Андройд 12 үйлдлийн систем

    Google дэлхийн ихэнх ухаалаг гар утасны хэрэглээний програм хангамжийн Андройд үйлдлийн системийн шинэ хувилбарыг танилцууллаа. Android 12 нь  өнгөт болон хөдөлгөөнд зурагнууд, мэдэгдэл ирэх явцыг шинэчилж, батерей хэмнэж илүү хурдан гүйцэтгэлийг гарах боломжтой болсон. Шинэ интерфейс нь илүү сонирхолтой, эрч хүчийг илэрхийлж  гар утасны үйлдлийн системд нэн шаардлагатай шинэчлэлтийг авчирсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Андройд 12 энэ оны сүүлээр гарах хэдий ч анхны олон нийтийн туршилтын хувилбар аль хэдийн бэлэн болсон байна. Туршилтын хувилбарыг Google Пиксел гар утаснаас гадна Asus, OnePlus, Oppo, Realme, Sharp, TCL, Vivo, Xiaomi, ZTE-ийн ухаалаг гар утаснууд суулгах боломжтой байна.

  2. Шинэ WearOS ухаалаг цаг

    WearOS-ийн шинэ хувилбар танилцуулагдлаа. Энэ шинэ хувилбар нь Google болон Samsung компаниуд хамтран WearOS, Tizen үйлдлийн системүүдийг нэгтгэж байгаагаараа ялгаатай байна. Хоёр үйлдлийн системийг нэгтгэснээр зүрхний цохилтыг байнга хянаж, программын ачаалах хурд 30 хувиар илүү хурдан болж, батерейний ашиглалтын хугацаа уртасах боломжтой боллоо. Мөн Samsung Galaxy ухаалаг цагны шинэ загварууд энэхүү нийлмэл үйлдлийн системийг ашиглах болно гэж мэдэгдлээ.

  3. Google газрын зураг нь ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ‘аюулгүй чиглүүлэлт’ сонголтыг танилцууллаа.

    Google газрын зураг нь хамгийн экологийн хэмнэлттэй аюулгүй замын сонголтыг танд харуулах болно. Аюулгүй чиглүүлэлт нь машины түлшний хэмнэлттэй зам чиглүүлэлт,замын түгжрэл, цаг агаар, замын хөдөлгөөний нөхцөл байдалд үндэслэн ажиллана. Энэхүү шийдэл нь гэнэтийн эвдрэл, зогсолтыг арилгах зорилготой юм.

  4. Google Workspaces

    Google Workspace –тэй хамтран ажиллах шинэ хэрэгсэл болох Smart Canvas-ийг танилцууллаа. Энэ нь Google Docs, Sheets болон Slides-ийг хооронд нь илүү хялбар нэгтгэж үр ашигтай ажиллах боломжтой болгоно. Smart Canvas нь хялбар аргаар бие биетэйгээ мэдээлэл солилцох, илүү эмх цэгцтэй, цаг заваа үр өгөөжтэй ашиглахад  боломжийг олгоно.

  5. LaMDA AI платформ

    Google нь LaMDA хэмээх хиймэл оюун ухаан дээр суурилсан ярианы платформыг танилцуулж, одоогоор компанийнхаа хүрээнд судалгаа, шинжилгээний шатанд явж байна. Энэ платформ нь орчин үеийн дуут туслахуудын хүнтэй хийх ойлголцолыг илүү дээд түвшинд хүргэх болон илүү байгалийн яриа, мэдлэг түгээх зорилготой юм. LaMDA-ийн ярианы чадварыг харуулахын тулд Google богино хугацааны Плутон гариг болон цаасан онгоцны тухай харилцан ярианы бичлэгийг үзүүлсэн. 
    “Яриа хичнээн ухаалаг бөгөөд сонирхолтой байгаа нь гайхалтай юм. Гэхдээ энэ нь судалгааны ажил хэвээр байгаа тул бүх зүйл бүрэн болоогүй "гэж Google-ийн гүйцэтгэх захирал Sunder Pichai танилцуулах үеэрээ хэллээ.

Та Google I/O 2021 арга хэмжээг бүрэн эхээр нь дараах линкээр орж үзээрэй.
https://youtu.be/yRUxDlNmpzg 