Google хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шинэ андройд функцийг танилцууллаа.

Хөгжүүлэгч нар ухаалаг утсыг жил ирэх тусам улам илүү хүртээмжтэй болгож байгаа бөгөөд Google -ийн хамгийн сүүлийн үеийн технологийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү хурдан харилцах, үйлдэл хийх боломжийг олгох юм. Тэдний хөгжүүлж буй Project Activate болон Camera Switches нь хэрэглэгчдэд зөвхөн нүүрний дохио зангаагаар үг хэлэх эсвэл шилжүүлэгч интерфэйсийг ашиглан зүг чигээ тодорхойлох зэрэг ажлыг гүйцэтгэх боломжийг олгоно.

Эдгээр шинэ технологиуд нь андройд ухаалаг утасны урд талын камер дээр суурилсан бөгөөд хэрэглэгчийн нүүрийг бодит цаг хугацаанд харж хариу үйлдэл хийнэ. Жишээлбэл: инээмсэглэл, хөмсгөө өргөх, амаа нээх, зүүн, баруун эсвэл дээш харах гэх мэт. Эдгээр үйлдлүүд нь бүхэлдээ хиймэл оюун ухаан болон машин сурах технологийн тусламжтайгаар ажилладаг. Хүний хийж буй илэрхийлэл бүрт өөр өөр үүрэг өгч болно.

Camera Switches нь Андройдын контроллер, явган тэргэнцэр гэх мэт туслах технологийг ашигладаг хүмүүс утасны үйлдлийн системээр тухайн хэрэгсэлийг удирдах боломжтой болно.

Зургийн тайлбар: Google Project Activate ашигласнаар тухайн хүний нүүрний хэлэмжийг өгүүлбэр болгон ярих гэх мэт бие даасан үйлдлүүдтэй холбож болно. Хөгжлийн бэрхшээлтэй олон хүмүүс янз бүрийн шалтгаанаар асран хамгаалагчдад найддаг. Харин одоо бол "хөөе!" гэж хэлэхдээ хөмсгөө өргөснөөр хэлж болно. Эсвэл "Надад ямар нэг зүйлд тусламж хэрэгтэй байна" эсвэл "баярлалаа!" гэж өөрийн хүссэнээрээ тохируулах боломжтой. Бүр дуудлага ч хийх боломжтой.