Google компани удаан хүүлгэсний эцэст хайлтын систем болон утасны аппликейшнаа ашиглан онлайн дэлгүүр хэсэх шинэ арга замыг танилцууллаа. IPhone-д зориулсан аппликейшн хувилбар удахгүй гарах бөгөөд Apple компани вэбсайт дээрх бүтээгдэхүүний зургуудыг таньж мэдэхийн тулд машин сурах технологийн шинэ загварыг ашиглаж эхлэх юм. Google компанийн танилцуулсан уг онлайн дэлгүүр хэсэх шинэ хайлтын горим нь зураг нь дээрх бүтээгдэхүүнийг таниж, түүгээрээ хайлт хийн бүтээгдэхүүнийг хүмүүст илүү хялбар аргаар олох, хайх, худалдан авах боломжийг олгох зорилготой юм.
Хэрэв та интернэтээ ухаж байхад ямар нэгэн гэрэл зураг дээрх бүтээгдэхүүн таны анхаарлыг татаж татдаг л биздээ. Тэгвэл тухайн бүтээгдэхүүнийг хаанаас худалдаж, хэдэн төгрөгийн үнэтэй зэргийг харах боломжтой. Энэ хайлтын системийн онцлог нь зурган дээрх бүтээгдэхүүнийг аль хэдийн таньж мэдэх боломжтой Google Lens технологийг ашигладаг.
Google Линз нь компьютерийн веб хөтөч болох Chrome дээр ирнэ гэж Google компани мэдэгдлээ. Hэрэглэгчид Google Lens-тэй вэб хөтөчөөр зураг, видео, текстэн контентийг сонгох боломжтой бөгөөд хайлтын үр дүнг ижил таб дээрээс харах боломжтой болно.
Google энэ технологийг хөгжүүлэхдээ интернет дээр байдаг одоогийн байдлаар 24 тэрбум гаруй жагсаалтаас бүрдсэн бүтээгдэхүүний тооллого болон бодит цагийн мэдээлэл зэргээр байнга хангадаг байна. Ингэснээр худалдан авагчдад биечлэн худалдаж авах гэж байгаа үед нь илүү хялбар болох бөгөөд хэрэглэгч "бэлэн" гэх шүүлтүүрийг сонгож, ойролцоох аль дэлгүүрт яг одоо байгааг мэдэх боломжтой.
Энэхүү шинэчлэлтүүдийг өнөөдөр Google -ийн Search On арга хэмжээний үеэр зарласан бөгөөд тус компани нь газрын зураг, линз, хайлтын бусад бүтээгдэхүүний шинэчлэлтийг нарийвчлан тайлбарласан. Мөн энэ жилийн уг арга хэмжээний хувтд үүнд хиймэл оюун ухааныг хамгийн чухалчилж, шинэ сайжруулалтуудыг олон ашигласан нь анхаарал татаж байлаа.