Гар утасныхаа ориг эсвэл капитал эсэхийг хэрхэн шалгах вэ?

Техник, технологи тасралтгүй хөгжиж бидний амьдралын хэв маягтай салшгүй холбогдсон хамгийн чухал хэрэгсэл бол яахын аргагүй ухаалаг утас. Бүх ажлаа өөрийнхөө ухаалаг утаснаасаа л зохицуулах боломжтой болоод байгаа нь сайн ч үүнийг дагаад саар зүйлүүд маш их байна. Тэгвэл та өөрийнхөө хамгийн чухал хэрэгцээ болох ухаалаг утсаа хэрхэн ямар шалгуураар худалдан авдаг вэ? Техникийн дэвшилтүүдийн тусламжтайгаар хулхи бараа эсвэл капитал утас жинхэнээсээ бараг л ялгардахааргүй ижилхэн болсоор байна.  Тэгвэл та утасныхаа ориг эсвэл капитал гэдгийг мэдэж чадах уу?

Капитал утас гэж юу ?

Эвдэрсэн утсыг дахин сэргээх, эд ангиудын солих тэр дундаа батарей, их хавтан, камер болон дэлгэц зэрэг өөр нэг гар утасны сэлбэгээс аван сольж сэргээн угсарсан утсыг хэлдэг. Иймэрхүү төрлийн утаснууд нь ихэвчлэн албан зөвшөөрөлгүй дэлгүүр болон хүмүүс гараас гарт дамжин худалдаалдаг. Тиймээс баталгаат хугацаа гэж байдаггүй.

Хэрхэн ухаалаг утсаа оригнал эсвэл капитал гэдгийг ялгах вэ?

Юуны түрүүнд та ухаалаг утас худалдан авах гэж байгаа бол заавал албан ёсны баталгаатай, дистрибьютор газраас худалдан авахыг зөвлье. Учир нь албан ёсны дистрибьютор нь тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс албан ёсны эрх авч тухайн бүс нутагт борлуулалт хийдэг. Мөн албан ёсны баталгаат хугацаа болон засвартай байдаг. Дэлхий одоогийн байдлаар Samsung болон Apple брэндийн ухаалаг утаснууд хамгийн түгээмэл капитал буюу угсрагдан зарагдаж байдаг. Тэгвэл та шинэ утас авахаар бол дараах зүйлсийг заавал шалгаж үзээрэй.

  1. IMEI код шалгах.

    Хэрвээ та ухаалаг утас авах гэж байгаа бол дуудлага хэсэгт *#06# гэж бичиж ухаалаг утасны дахин давтагдашгүй IMEI кодыг хайрцаган дээрх код эсвэл утасны ард талд байрлах IMEI кодтой харьцуулан заавал хараарай. Сүүлийн үеийн зарим ухаалаг утаснууд ардаа кодгүй болсон тул www.imei.info сайтаар орж тухайн кодтой утасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

  2. Утасны боолтын гэмтэлийг харах.

    Албан ёсны ухаалаг утаснуудын үйлдвэрээс гарахад нь хийсэн боолтыг заавал хараарай. Уг боолт нь маш эмзэг байдаг тул утас задлах бүрт бага зэрэг гэмтэж байдаг.

  3. Дэлгэцний ажиллагааг шалгах.

    iPhone утасны дэлгэцийн хувьд True Tone функцтэй байдаг. Хэрвээ тухайн утас задраад тус дэлгэцийг сольсон бол тухайн утасны True Tone функц байхгүй болдог. Тиймээс таны авсан iPhone True Tone функцгүй байвал таны утас капитал утас болно. Харин Samsung –ийн хувьд солигдсон дэлгэц нь өмнөх ориг дэлгэцийн өнгөөс тодролт, бүдгэрэлт нь муу байдаг. Мөн тухайн дэлгэц нь давхар зурагтай юм шиг харагддаг.

  4. Худалдан авч буй газар.

    Оригнал, аюулгүй, баталгаатай утас авах хамгийн найдвартай арга бол 100% найдвартай албан ёсны дистрибьютор газраас худалдан авах юм. Албан бус газрууд нь зөвшөөрөлгүйгээр өөр бүс нутаг, улс оронд зориулагдсан өөр кодлол, модель бүхий бүтээгдэхүүнийг оруулж ирж зардаг бөгөөд энэ нь тухайн брэндийн борлуулалтын бодлого, дүрмийг зөрчиж байгаа хэрэг юм. Тус бүтээгдэхүүн нь замдаа үндсэн эд анги нь солигдсон, тоногдсон буюу капитал (дахин угсарсан) болсон байх нь элбэг. Үнэхээр албан ёсных байсан ч энэ баталгаа нь Монголд үйлчлэхгүй. Код, моделиуд нь зөрдөг тул Монгол дахь албан ёсны засварын төвүүдээр засварлуулах, сэлбэг захиалах боломжгүй, албан бус засваруудаар ч сэлбэг нь олдохгүй тохиолдол элбэг байдаг.

Албан ёсны бараа, бүтээгдэхүүн хэрэглэж хэвшицгээе!