Facebook компанийн үүсгэн байгуулагч Mark Zuckerberg Facebook-ийн дараагийн ирээдүй гэгдэх “Metaverse” компани болгох төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгдээд байсан билээ. ‘’Metaverse” нь бодит болон хиймэл орчныг бүхэлд нь хамруулсан 3D интернет сүлжээн дэх ертөнцийг хэлдэг. Тэгвэл Facebook-ийн VR судалгааны баг болон Oculus VR баг хамтран удаан хүлээлгэсэн Metaverse шилжилтийн эхний туршилтын загварыг олонд ил болголоо.
Эхний туршилтын загвар болох Horizon Workrooms нь энэ долоо хоногоос эхлэн Quest 2 VR шил хэрэглэгчид хэрэглэх боломжтой юм. Энэхүү аппликейшн нь гэрээсээ ажиллагчдыг бусадтайгаа хамтран ажиллах виртуал бодит байдлыг хангахад зориулагдсан. Хэрэглэгчид өөр хоорондоо аватар хэлбэрээр чатлах, зураг, файл хуваалцах эсвэл виртуал самбар дээр зурах боломжтой.

Horizon Workroom VR -д 16 хүртэл хүн ажлын өрөөнд хамт уулзалдах боломжтой бол 34 хүн VR шилээ зүүхгүйгээр видео дуудлага хийх боломжтой. Мөн компьютерийн програм нь виртуал дэлгэцэд компьютерынхаа дэлгэцийг шууд дамжуулах боломжийг олгоно. Quest-ийн гар болон урд талын камерын ачаар таны гарны виртуал дүрс нь календарь хөтлөх, мэдээлэл тэмдэглэх, зураг авах г.м олон төрлийн үйлдлүүдэд бодит мэт хөдлөх юм.
Mark Zuckerberg “Facebook компани дотоод харьцаа холбоо уулзалтандаа ашиглаад эхэлсэн бөгөөд дараагийн хэдэн жилүүдэд энэ нь оффис дээр ирж ажиллах хүний тоог багасгаж, хаанаас ч ажиллах боломжийг олгоно” гэж мэдэгдлээ.