Facebook албан ёсоор өөрсдийн компанийн нэрээ солилоо.

Одоогоос 17 жилийн өмнө байгуулагдаж байсан өдгөө дэлхийн хамгийн том, хамгийн алдартай сошиал платформ болох Facebook толгой компанийхаа нэрийг META хэмээн өөрчлөснөө албан ёсоор Facebook компанийн үүсгэн байгуулагч Mark Zuckerberg мэдээллээ.

Энэхүү нэрээ сольсон үйл явдал тэдний компанийн зорилго чиг үүргийг AR/VR технологи руу чиглүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 7-р сард танилцуулсан Metaverse ертөнцийг бий болгох зорилготой байгаа гэдгээ давхар илэрхийлсэн юм.

Mark Zuckerberg танилцуулгын үеэр “Өнөөдрөөс эхлэн бидний компани META гэдэг нэртэй болж байгааг зарлах таатай байна. Гэсэн хэдий ч бидний бүтээгдэхүүн болон бидний брэнд өөрчлөгдөхгүй бөгөөд үргэлж хүмүүстэй харилцах зорилготой хэвээр байна. Харин яг одоогоос эхэлж бид Metaverse технологийг бий болгох нэн тэргүүний ажилдаа орох болно.” Гэж мэдэгдлээ.

Metaverse ертөнц гэж юу болох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.

Тэдний уг ертөнцөө бий болгох зорилгодоо нэг алхам ойртохын тулд “Project Cambria” хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан VR –ийг танилцууллаа. Уг шинэ технологийн VR нь хүний биеийн хэлэмж болон нүүрний хөдөлгөөнийг тухайн хүний аватар биет дээр шууд тусгах боломжтойгоороо олныг гайхшруулж байна. Одоогийн байдлаар уг бүтээгдэхүүн хэзээгээр хэрэглэгчдийн гарт очих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд одоо худалдаалагдаж буй $299 –ийн үнэтэй Quest 2 VR –аас хэд дахин өндөр үнэтэй худалдаалагдаж магадгүй гэсэн мэргэжилтнүүд таамаглаж байна.