Элон Маскийн Boring компани дахин нэг газар доорх түннелийг амжилттай байгууллаа.

Дэлхийн аварга хотуудын хамгийн том асуудал нь хүний хөл хөдөлгөөнийг даган үүсдэг автомашины түгжрэлийн асуудал юм. Техник технологийн эрин үед эрдэмтэн судлаачид янз бүрийн аргаар хүмүүсийг стрессдүүлэхгүй, тайван амгалан амьдруулахын тулд олон төрлийн арга зам туршиж байна. Тэгвэл тэрбумтан Элон Маскийн үүсгэн байгуулсан Тесла компанийн охин компани болох Boring компани нь газар доорх дамжин өнгөрөх түннелийг Флорида мужийн Форт Лаудердейлд байрлуулсан гэж тус хотын захирагч мэдээллээ.

зураг 1: Форт Лаудердейл дах түннел

Форт Лаудердейл хотын захирагч Дин Транталис үүнийг "замын түгжрэл, дамжин өнгөрөх хэрэгцээг шийдвэрлэхэд урьд өмнө байгаагүй шинэлэг арга” гэж хэлжээ. "The Las Ollas Loop" гэж нэрлэгдэж байгаа уг түннел нь Форт Лодердейл хотын төвөөс далайн эрэгтэй холбох юм.

Boring компани нь үүнээс өмнө Лос-Анжелес дахь туршилтын хонгил, Лас Вегас хотын Конвеншн төвийн доор 1.5 километрийн хоёр хонгил гээд гурван хонгил байгуулаад байгаа юм. Элон Маскийн анхны зорилго нь томоохон хотуудыг хооронд холбосон түннел барьж, түүгээрээ зөвхөн теслагийн машин явах боломжтойгоор хийх зорилготой байсан ба түүнд тулгарч байгаа хүнд асуудал нь хотын удирдлагууд түүний энэ санааг аюултай, эрсдэлтэй гэж үзэн зөвшөөрөл олгохгүй байгаа юм.

зураг 2: Лас Вегас дах түннелийн газрын зураг.

Гэсэн хэдий ч Элон Маскийн Boring компанийн одоогийн байдлаар барьсан Лос-Анжелес болон Лас Вегас дах түннелээр зөвхөн теслагийн цахилгаан машинуудаар зорчиж байгаа нь олны анхаарлыг маш ихээр татаж байна. Форт Лодердейлын газар доорх түннелийн талаарх урт, нийт өртөг гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.