Илон Маскийн сансарт аялах, сансрыг бүхэлд судлах хүсэл эрмэлзэл нь цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр томорч, улам бүр эклектик болж байх шиг байна. Илон Маскийн SpaceX Канадад суурилсан стартап компани болох GEC-тэй хамтран сансарт зар сурталчилгааг байрлуулах төслийг бодит болгохоор ажиллаж байна. Мэдээллээс үзэхэд технологийн тэрбумтан, гарааны бизнес эрхлэгчид дэлхийн доод тойрог зам (Low-Earth Orbit) –д зар сурталчилгааны самбар байрлуулахаар ажиллаж байна. Ирэх жил гэхэд уг төслийн баг нь SpaceX Falcon 9 пуужингаар хиймэл дагуулыг сансарт илгээхийг зорьж байгаа бөгөөд энэ нь зар сурталчилгааны контентыг дэлхийгээс удирдаж, хянах боломжийг олгоно. Энэхүү хиймэл дагуулыг CubeSat гэж нэрлэж байгаа юм.
Геометрийн энергийн корпораци (GeometricEnergyCorp) стартапын өгсөн мэдээллээр зар сурталчилгаанаас гадна дэлгэцийг лого, урлагийг харуулахад ашиглаж болно. Мөн CubeSat-ийг тойрог зам руу зөөвөрлөх SpaceX Falcon 9 пуужин нь цаашлаад Сар луу явна гэж мэдэгдлээ.
Энэ нь хүн болгон дэлхийгээс самбарыг харах боломжтой гэсэн үг үү? Хараахан тийм биш. Тойрог замд гарсны дараа дэлгэцийг CubeSat -ийн хажуу талд бэхлэгдсэн 'selfie stick' шиг загвартай зураг авах төхөөрөмж ашиглан зураг, бичлэг авах болно. Ингэж бичигдсэн бичлэгийг дараа нь YouTube эсвэл Twitch зэрэг платформ дээр шууд дамжуулах боломжтой. Ингэснээр хиймэл дагуулын дэлгэц дээр гарч буй контентыг хэн ч харах боломжтой болно гэж Рейд Business Insider -д ярьжээ.
Тэгвэл та хэрхэн энэ гайхалтай дэлгэцэн дээр суртчилгаагаа байрлуулах боломжтой вэ? Хэрвээ та уг дэлгэцэн дээр суртчилгагаа байрлуулах хүсэлтэй байвал танд 5-н төрлийн токен буюу тасалбар хэрэгтэй. Жишээлбэл: Gamma токен дэлгэцэний гэрлийн бүдэг тодыг тодорхойлно. Kappa токен дэлгэцний өнгийг тодорхойлно. Beta токен нь хэвтээ тэнхлэг буюу өргөрөгийн байрлалыг харин Rhoe токен нь босоо тэнхлэг буюу уртрагын байрлалыг тодорхойлно. Xi токен нь дэлгэцэн дээр хэзээ зар суртчилгаа хэдэн хэр хугацаанд гарахыг тодорхойлох юм.
Магадгүй хэдхэн жилийн дараагаас бид дэлхийгээс сансар дах зар суртчилгааг шууд харах боломжтой болохыг үгүйсгэхийн аргагүй юм.