Элон Маск - Дэлхийн технологийн суутан

Сонингийн программын гарааны бизнесээс дэлхийн технологийн алдар цуунд хүрч чадсан, тэрбумтан, суут нэгэн Элон Маск технологийн хөгжлийг шинэ төвшинд аваачиж, хүн төрөлхтний хөгжлийн хувьсалд өөрийн хувь нэмрээ тодоор оруулсаар байгаа түүний амжилтын түүх.

Элон Маск 1971 оны 6-р сарын 28-нд Өмнөд Африкт төрсөн. Тэр багаасаа л номын хорхойтон, дуу цөөнтэй хүү байсан бөгөөд компьютер, шинжлэх ухааны зөгнөлт зохиолыг үнэхээр сонирхож байв. Найз нөхөдтэйгээ зугаалахын оронд ном уншихад маш их цаг зарцуулсан. Харамсалтайн түүнийг бага байхад түүний эцэг эх нь салахаар болж Элон Маск аавыгаа өрөвдөж, түүнтэй хамт амьдрахаар шийдсэн гэдэг. Гэхдээ энэ нь тийм ч сайхан санаа биш гэдгийг удалгүй ойлгов. Элон нэгэн ярилцлагадаа "зовлонтой" бага нас гэж хэлснээ дурджээ.Түүний хүүгийнхээ техник технологи болон компьютерт сонирхолтойг нь ойлгож, 10 настайд нь анхны компьютерээ авч өгч, улмаар код бичих тухай бие даан сурч эхлэв. Улмаар 12 настай байхдаа "Blastar" нэртэй бүрэн ажиллагаатай видео тоглоом бүтээсэн бөгөөд түүнийг 500 доллараар зарж байв.

17 настайдаа Канадын хатан хааны их сургуульд суралцахаар Канад улсыг зорив. Хоёр жилийн дараа тэрээр Пенсильванийн их сургуульд шилжиж, эдийн засгийн болон физикийн бакалаврын зэрэг хамгаалжээ. 1995 онд тэрээр Стэнфордын Их Сургуульд докторын зэрэг хамгаалахаар тэнцсэн боловч хоёр хоногийн дараа сургуулиа орхиж, өөрийн гэсэн бизнес эрхлэхээр болжээ.

Би коллежид байхдаа дэлхийг өөрчлөх зүйлд оролцохыг хүсдэг байсан. – Элон Маск

1995 онд Элон Маск өөрийн дүү Кимбэлтэй хамтран Zip2 хэмээх програм хангамжийн компанийг анх нээж байв. Тус компани нь сонин хэвлэлийн салбарт зориулж Интернет “шар хуудас”-ыг хийдэг байсан. Гэхдээ эхний хэдэн жил тэдний хийж буй ажлыг ойлгохгүй байсан бөгөөд улмаар нэлээд хэдэн жилийн дараагаас дотоодын болон орон нутгийн сонингийн үйлдвэрүүд сониноо зарахын тулд Zip2-г ашиглаж эхлэв. 1999 он гэхэд Элон Маск үүсгэн байгуулсан Zip2 компани AltaVista компанид 340 сая доллараар худалджээ. Үүний дараагаар Элон онлайн санхүүгийн үйлчилгээ болон имайл дээр суурилсан төлбөр тооцооны компани болох X.com –ийг үүсгэн байгуулав. Улмаар тэдний өрсөлдөгч байсан Paypal –ийн хөгжүүлэгч Confinity компани хамтран ажиллахаар болж, цаашлаад PayPal нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болов. Тэдний бизнес тухайн цаг үедээ тохирсон хамгийн сайн бизнес болж чадсан бөгөөд eBay компани тэдний компани Paypal-ийг 1.5 тэрбум доллараар худалдан авж, үүнээс Элон Маск-д 180 сая долларыг өөрийн болгож авав.

Элон Макс үүний дараагаар 2002 оны 6-р сард Элон Маск өөрийн гурав дахь компани Сансрын Хайгуулын Технологи буюу SpaceX-г байгуулсан юм. Харин 2004 онд цахилгаан машин үйлдвэрлэдэг Tesla Моторс компанид хөрөнгө оруулалт хийж, үлдсэн бага хэмжээний мөнгөөрөө SolorCity гэх нарны зайн хураагууртай дээврийн хавтан үйлдвэрлэгч компанийг тус тус амжилттай байгуулж чадсан.

Одоогоор түүний байгуулсан компаниуд тус бүр салбартаа тэргүүлэгч байж Элон Маск 178.7 тэрбум долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын 2-т бичигдэж байна.

“Би хэдий Харвард төгсөөгүй, Харвардыг төгсөн хүмүүс надад ажилладаг. Боловсрол мэдлэгийг зөвхөн сургуулиас авдаггүй. Тасралтгүй суралц.” – Элон Маск.  