7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.05.24-2021.05.28

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Twitter-ээс дахин баталгаажсан цэнхэр тэмдэг авах боломжтой боллоо.
    2017 оноос хойш Twitter хаяг дээрээ баталгаалжсан цэнхэр тэмдэг(verification blue mark) авах боломжгүй байсан бөгөөд Twitter 5 сарын 21нээс эхлээд дахин хүсэлт илгээж, баталгаажсан цэнхэр  тэмдэг авах боломжтой боллоо.
    Ямар ангилалын Twitter хаяг баталгаажсан тэмдэг авах боломжтой вэ?
    1) Улс төр
    2) Компаниуд, брендүүд болон байгууллагууд
    3) Мэдээний байгууллага болон сэтгүүлчид
    4) Урлагын салбар
    5) Спорт болон тоглоом
    6) Олон дагагчтай нөлөөлөгч нар
    Энэ оны сүүлээр Twitter илүү олон төрлийг ангилалдаа нэмнэ гэсэн бөгөөд хэрвээ та хүсэлт илгээх гэж байгаа бол таны хаяг нүүр зураг, майл хаяг болон холбогдох утасны дугаараа заавал баталгаажуулсан байх ёстой юм.

  2. Snapchat AR дээр суурилсан шинэ функцээ танилцууллаа.
    Snapchat AR дээр суурилсан “Connected Lenses” нэртэй шинэ функцээ танилцууллаа. Уг функцтэй одоогийн байдлаар ганхцан Lego компани хамтран ажиллаж байгаа бөгөөд Snapchat аппаараа та найзуудтайгаа lego бүтээх боломтжой юм.Мөн удахгүй илүү олон төрлийн зүйлсүүдийг барьж , угсарах боломжтой болно гэж Snapchat –ийн зохион бүтээгчид мэдэгдлээ.

  3. Volocopter шинэ загварын цахилгаан нисдэг тэргээ танилцууллаа.
    Цахилгаан онгоц, дрон үйлдвэрлэгч Volocopter компани 10 жилийн ойгоороо шинэ загварын такси үйлчилгээнд зориулсан цахилгаан нисэх онгоцоо танилцууллаа. Volo connect гэх уг загвар нь 180км цагийн хурдтай 100 орчим километр явах боломжтой байна. Тэд үүнээс өмнө Volocity болон VoloDrone нарыг үйлдвэрлэсэн бөгөөд VoloConnect нь 4н хүн суух боломжтой анхны загвар нь юм.

  4. Apple WWCD 2021 арга хэмжээ 7сарын 7оос 10ны хооронд зохион байгуулагдана.
    Жил болгон зохион байгуулагддаг Apple –ийн дэлхийн хөгжүүлэгчдийн арга хэмжээ 7 сарын 7-10ны хооронд зохион байгуулагдахаар боллоо. Уг арга хэмжээнд IOS, iPadOS, macOS, watchOS , tvOS гэх үйлдлийн системүүдийн шинэчлэлт болон шинэ MacBook Pro –г танилцуулна гэсэн таамагтай байна.
    Олон MacBook сонирхогчид, мэргэлжилтэнгүүдийн анхаарлыг татаж байгаа MacBook Pro нь шинэ Apple сликон чип, 14 болон 16 инчийн сайжруулсан mini-LED дэлгэцтэй байна гэж Bloomberg таамаглаж байна

  5. Instagram Insights нэртэй шинэ функцээ танилцууллаа.
    Instagram хэрэглэгч нарт live болон бичлэгнүүдээ илүү хялбараар хянах боломжтой болгож Insights нэртэй шинэ функцээ танилцууллаа. Уг функц тухайн бичлэг болон Live хэдэн хүнд хүрсэн, хэдэн хүн үзсэн, лайк , сэтгэгдэл зэргийг нэг дор харуулна. Мөн Instagram постуудын лайкны тоог харуулахгүй байх туршилтыг эртнээс хэсэглэгчлэн улс орнуудаар хийж байсан бөгөөд албан ёсоор дэлхий даяарх Instagram бүх хаягууд постны лайкны тоогоо нуух боломжтой боллоо.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain Tech булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой. Sain Tech.