Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээ, технологийн боловсролд санаа тавьдаг хүн бүрт зориулав
Орчин үеийн хүүхдүүдийг технологиос хол өсгөх боломжтой юу?
Энэ бол телевиз, гар утас, таблетгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхгүй болсон орчин цагийн гэр бүлийн амьдралын жирийн нэг зураглал. Үүнээс хүүхдийнхээ цахим хэрэглээг шууд хязгаарлах уу эсвэл мэдлэг боловсролыг нь дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд нь ашиглах арга ухаан зааж өгөх үү гэсэн асуудалтай эцэг эхчүүд тулгарч байна.
Тэгвэл хүүхдүүдэд дижитал технологийг эрс хориглохоос өөр ямар гарц шийдэл байна вэ?
Технологийг зохистой ухаалгаар ашиглах дадлыг бий болгох хүүхдийнхээ технологийн хэрэглээг нь итгэлтэйгээр дэмжиж чиглүүлэхэд туслах арга хэмжээг Сайн электроникс зохион байгуулах гэж байна.
ЭВЕНТЭД ХҮРЭЛЦЭН ИРСНЭЭР ТА ЮУ МЭДЭХ ВЭ?
“ДЭЛГЭЦИЙН ЦААНА. Таны хүүхэд юу хийж байна вэ?” эвентэд бүртгүүлэх бол энд дарна уу.
ЯАГААД ДЭЛГЭЦИЙН ЦААНА...АЯНЫГ ХИЙХ БОЛСОН БЭ?
ХХЗХ-оос хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэж гарчээ. Энэ нь нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их үзүүлэлт юм.
Хэт их дэлгэцийн хэрэглээ нь анхаарал дутмагшлын эмгэгийг үүсгэх хүчин зүйлийг 7,7 дахин нэмэгдүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Харин монгол эцэг эхчүүдийн 44% нь хүүхдээ саатуулах зорилгоор гар утсаа өгч хэрэглүүлдэг байна.
Facebook, Instagram, tiktok ашиглаж эхлэх нас 13. Гэтэл эцэг эхчүүдийн 62% нь үүнийг мэддэггүй бол 32% нь 10-12 насанд нь, 11% нь бүр 1-3 насны хүүхдэдээ фейсбүүк хаяг нээж өгсөн байв.
Хүүхдүүд төлөвшөөгүй, бэлтгэлгүй, мэдлэггүйгээр интернет орчинд эрт орсноор олон эрсдэлүүдтэй учирч болно. Тухайлбал, өсвөр насныхны дунд хамгийн түгээмэл тохиолддог нь цахим дээрэлхэлт, гадуурхалт юм.
Гэтэл судалгаагаар цахим орчны дарамтад өртсөн 10 хүүхэд тутмын 6 нь эцэг, эхдээ хэлж байгаагүй. Дөнгөж 15% нь л эцэг, эхдээ хэлдэг нь хүүхдүүд эцэг эхчүүдийн хоорондын ойлголцол, харилцаа хангалтгүй байгааг харуулж байна.
Орчин үед олон зүйлийг технологигүйгээр шийдэх боломжгүй ч гэр бүлийн амьд харилцаа бидний хүүхдийн хүмүүжилд юу юунаас ч илүү чухал юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд гар утсаа ашиглах нь хүүхдийн ганцаардах мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг байна. Гэтэл монгол эцэг эхчүүдийн 80% нь оройн цагаар сошиал медиа ашиглаж байгаа нь хүүхдүүдтэйгээ ярилцах боломжийг улам л багасгасаар байна.
Энэ мэтчилэн бид цахим хэрэглээний олон сөрөг баримтуудыг дурдаж болох ч технологийг хэрхэн бүтээлчээр, зөв зохистой ашиглаж сурах нь бидний зорилго юм.
"Сайн мэдлэгээс Сайн ирээдүй" уриан дор Sain electronics нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн технологийн зохистой хэрэглээг таниулах “ДЭЛГЭЦИЙН ЦААНА” нөлөөллийн аяныг эхлүүлж нээлтээ хийж байна.
“Дэлгэцийн цаана” эвент бол үр хүүхдээ хариуцлагатай, ухамсартай бие хүн болгож төлөвшүүлэх чин хүсэлтэй, хүүхдийнхээ технологийн боловсрол хүмүүжилд санаа тавьдаг хэн бүрд нээлттэй, хамтдаа гарц шийдэл хайх эцэг эхчүүдийн заавал цуглах үйл явдал юм.
Хэзээ: 2023.05.25, Пүрэв гараг, 18:00 цаг
Хаана: Blue sky, 3-р давхар, Diamond event hall
Бүртгүүлэх холбоос: shorturl.at/fivwD