Гэрийн эзэгтэйн хамгийн сайн туслахын нэг бол яах аргагүй түүний гал тогоо, тэр тусмаа плиткийг хэлж болно. Плитка гэрийн бүлийнхэндээ сайхан амттай хоол хийхэд туслахаас гадна таны галын өрөөнд томоохон зай эзлэдэг учир хэмжээ, өнгө харагдах байдал нь маш чухал. Техник технологи зогсолтгүй хөгжиж байгаа өнөө үед эзэгтэй таны дотны хэрэглээ плитка ч мөн адил өөрчлөгдсөөр байна. Өнөөгийн байдлаар плитка нь энгийн ширэмтэй, керамик болон индукцэн гэсэн 3 технологийн дагуу үйлдвэрлэгдэн зах зээлд нийлүүлэгдэж байгаа юм. Хамгийн түгээмэл хэрэглэж байгаа нь керамик плетка юм. Учир нь керамик плетка нь хуучны ширэмтэй плитканаас олон зүйлээр давуу болсон юм. Давуу талуудаас онцгойлон нэрлэвэл :
Загварлаг /Сайн чанарын шилэн гадаргуугаар хийгдсэн/
Илүү хурдан халдаг /Ширмэн плитканаас 3 минутаар хурдан/
Цахилгаан зарцуулалт бага /Эдийн засгийн хэмнэлт/
Арчиж цэвэрлэхэд хялбар /Тэгш завсаргүй шилэн гадуутай/
Үнэ /Зах зээл дээрх хамгийн боломжит үнэ/
Аюулгүйн товчлуур /Загвараас шалтгаалан ил болон далд байдаг/
Шарах шүүгээ нь сэнстэй буюу зөөлөн жигнэх, барбекью хийх боломжтой
Шарах шүүгээ нь дээр доороосоо халаадаг /Бүх талаас нь битүү шарах боломжтой/ гээд олон зүйлийг дурдаж болно.
Сүүлийн үед плитка үйлдвэрлэгч брэндүүд таны гал тогоог илүү загварлаг, чамин харагдуулж гал тогооны тань интерьерт зохицохоор тавилгандаа суурилуулах боломжтой загваруудыг үйлдвэрлэж байна.
Шинэ байранд орсон, хуучин плиткаа солихоор завдаж буй бүх л эзэгтэйчүүддээ цахилгаан зуух, шарах шүүгээгээ хэрхэн сонгох талаар бяцхан зөвлөгөө хүргье.
1. Хамгийн чухал сэнс
Шарах шүүгээ тань сэнстэй байснаар шарах шүүгээ доторх температурыг нэг хэмд байлгаж хоолыг жигд болгодог. Ингэснээр хоол тань дутуу болно зарим нэг хэсэг нь түүхий болно гэсэн ойлголтгүй байна.
2. Шарах шүүгээний гадна талын материал чухал
Шарах шүүгээний гадна тал нь цэвэрлэхэд хялбар байх хэрэгтэй. Учир нь хоол хийх явцад шарах шүүгээ тань бохирдох тохиолдол их гардаг. Тиймээс никл гадаргуутай байвал цэвэрлэхэд хялбар байхаас гадна өнгөө алдахгүй.
3. Температурын тохиргоо
Шарах шүүгээ тань таны хийх хоол бүрт зориулсан темтератураар халах ёстой. Хэрэв тахиа шарах бол дээр болон доороосоо зэрэг халах хэрэгтэй. Хэрэв пицца хийх бол зөвхөн доороосоо халдаг, байх мөн доороосоо сэнстэй халах, зэрэг сэнстэй халах зэргээр тохиргоо хийдэг байх хэрэгтэй. Мөн лист нь сонголттой байвал таны илүү хялбар байх болно.
Эцэст нь хэлэхэд таны бараа чанартай бас баталгаат засвартай албан ёсны борлуулагч байгуулгынх байх шаардлагатай. Таны бараа цаг хугацааны явцад элэгдэж хуучирахад таньд баталгаат засвар заавал хэрэгтэй.
4. Үнэ
Мэдээж, хамгийн чухал нь үнэ. Цахилгааны зуухны үнэ дээрх бүх үзүүлэлтээс гадна брэнд нэр хүнд, худалдаалж буй дэлгүүрийн бодлого, бэлэг урамшууллаасаа хамаараад янз бүр байдаг. Манай зах зээл дээр Electrolux, Indesit, Beko, Elko, Hansa гэх мэт Европын томоохон нэр хүндтэй брэндийн плитканууд худалдаалагдаж байгаа ба та өөрийн хэрэгцээнд тохирох үзүүлэлт, загвар дизайн бүхий хөргөгчийг сонгохдоо хэмнэлттэй үнэ санал болгож байгаа эсэхийг нь мөн харьцуулж үзээрэй.