Зөөврийн компьютер худалдан авахдаа анхаарах зүйлс.

Зөөврийн компьютерууд техник, технологи хөгжихийн хэрээр улам боловсронгуй, улам хүчирхэг болсоор байна. Сүүлийн жилүүдэд зөөврийн компьютер суурин компьютерийн хийж чадах бүхий л зүйлсийг төвөггүй гүйцэтгэдэг болсон нь яахын аргагүй хүмүүс зөөврийн компьютерийг илүүтэй сонгох болсон шалтгаан болоод байна. Тэгвэл танд яг ямар зөөврийн компьютер тохирох вэ? Мөн та зөөврийн компьютераа сонгохдоо юуг анхаардаг вэ? Эсвэл зүгээр л үнэтэйг илүү сайн гэж бодоод яваад байна уу? Хэрвээ та зөөврийн компьютер худалдан авах гэж байгаа бол дараах анхаарах, мэдвэл зохих зүйлсийг заавал мэдэж аваарай.

  1. Хэрэгцээгээ зөв тодорхойлох.

    Зөөврийн компьютер сонгох хамгийн чухал алхам бол хэрэгцээгээ зөв тодорхойлох юм. Ямар зүйлд зориулан зөөврийн компьютер сонгохоос хамаарч таны зөөврийн компьютерийн үнэ, үзүүлэлт, хүчин чадал зэрэг тодорхойлогдоно. Жишээлбэл: Тоглоом тоглох, ажил үүрэг, видео болон зураг янзлах гэх мэт.

  2. Үзүүлэлт.

    Хэрэгцээгээ зөв тодорхойлсон хүн сонголтоо хийхэд хялбар. Зөөврийн компьютер ч гэлтгүй компьютер болгонд хамгийн чухал үзүүлэлтүүд бол CPU, GPU, RAM болон HardDrive юм.

    CPU (Central processing unit- төв процессор) гэдэг нь компьютерийн хамгийн чухал боловсруулалт хийдэг процессор юм. Хүнээр бол хүний тархи гэсэн үг. Мэдээлэл хүлээн авч түүнийгээ боловсруулан цааш дамжуулдаг төхөөрөмж. Одоогийн байдлаар Intel, AMD болон Apple компаниудын процессорууд хамгийн сайн байна. Хэрвээ та тоглоом болон мэргэжлийн түвшний зураг болон бичлэг янзлах хэрэгтэй бол танд Intel 7 болон M1 загварын хүчирхэг процессорууд хэрэг болно.

    GPU (Graphics processing unit- график карт) гэдэг нь дэлгэцэнд зураг харагдуулах боловсруулалтыг хийдэг хамгийн чухал процессор. GPU хэр сайн байхаас хамаарч таны компьютерийн ажиллагааны хурд тодорхойлогдоно. Хэрэв та тоглоом тоглох эсвэл зураг, бичлэг засвар их хийдэг бол тусдаа, илүү хүчирхэг график карт бүхий зөөврийн компьютер хэрэгтэй болно. AMD болон Nvidia нь зөөврийн компьютерийн хамгийн хүчирхэг график картуудыг үйлдвэрлэдэг. Одоогоор NVIDEA компаний NVIDEA TITAN V дэлхийн хамгийн хүчирхэг график карт юм.

    RAM (Random-access memory – шуурхай санах ой) гэдэг таны зөөврийн компьютерын өгөгдлийг хурдан боловсруулах болон богино хугацаанд хадгалахад ашигладаг бөгөөд процессор үүнтэй холбоотой зүйлийг хийдэг. RAM -ийг таны ширээ гэж бодвол таны одоо хийж байгаа бүх зүйл таны ширээн дээр багтах ёстой. Хэрэв таны ширээ хэт жижиг байвал бүх зүйл нурж, та түүн дээр ажиллах боломжгүй болно.

    Hard Drive (Багтаамж) гэдэг нь таны зөөврийн компьютер дээр байгаа бүх зүйлийг өөртөө хадгалдаг. Ихэвчлэн зөөврийн компьютерт 256 GB-аас 512 GB хооронд байдаг. Зарим зөөврийн компьютерүүд нэмэлтээр суулгах боломжтой байдаг.

  3. Үйлдлийн систем.

    Аль үйлдлийн систем (OS) танд хамгийн сайн тохирохыг олж мэдэх хэрэгтэй. Та ямар програм хангамж ажиллуулах, ямар үйлдлийн систем дээр ажиллаж байгаагаас хамаарч зарим програм хангамжийг илүү хялбар ашиглахад боломжтой. Маш олон төрлийн компьютерийн үйлдлийн систем байдаг бөгөөд тэр дундаа Windows болон MacOS хамгийн түгээмэл, хамгийн сайн гэж тодорхойлогддог.

  4. Овор хэмжээ.

    Зөөврийн компьютерийн хамгийн тохиромжтой хэмжээ бол 15 инчийн зөөврийн компьютерууд байдаг. Ямар ч хэрэглээнд 15 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер төгс тохирно. Мөн нимгэхэн, хөнгөхөн байвал авж явахад хялбар байдаг. Гэхдээ зөөврийн компьютерийн үзүүлэлтээс хамаарч тухайн зөөврийн компьютерийн жин болон нимгэхэн эсэх нь тодорхойлогддог. Жишээлбэл: Энгийн оффис хэрэглээний компьютер илүү нимгэхэн, илүү хөнгөхөн байдаг бол тоглоом болон бичлэг, зураг засварладаг компьютерууд график карт, багтаамж зэргээс хамаарч хүнд, зузаан байдаг.

  5. Албан ёсны борлуулагчаас худалдан авах

    Албан ёсны борлуулагчаас нь тухайн брэндийн зөөврийн компьютерийн авах нь баталгаатай, найдвартай. Албан бус газрууд зөвшөөрөлгүйгээр өөр бүс нутаг, улс оронд зориулагдсан өөр кодлол, модель бүхий бүтээгдэхүүнийг оруулж ирж зардаг бөгөөд энэ нь тухайн брэндийн борлуулалтын бодлого, дүрмийг зөрчиж байгаа хэрэг юм. Тус бүтээгдэхүүн нь замдаа үндсэн эд анги нь солигдсон, тоногдсон буюу капитал (дахин угсарсан) болсон байх нь элбэг. Үнэхээр албан ёсных байсан ч тухайн бүтээгдэхүүний засварын баталгаа нь Монголд үйлчлэхгүй. Учир нь код, моделиуд нь зөрдөг тул Монгол дахь албан ёсны засварын төвүүдээр засварлуулах, сэлбэг захиалах боломжгүй, албан бус засваруудаар ч сэлбэг нь олдох нь ховор байдаг.

Дээрх мэдээлэл танд сонголтоо зөв хийхэд тус болсон гэж найдаж байна.