Билл Гейтс бол Америкийн програмист, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хамгийн шилдэг програм хангамжийн компани болох Microsoft -ийг үүсгэн байгуулагч юм. 130.8 тэрбум долларын хөрөнгөтэй Гейтс дэлхийн хамгийн баян хүний жагсаалтад 4-т жагсаж байна. Гэхдээ тэр энэ баялгийг хэрхэн бии болгож, Одоогийн байр сууринд хүрэх саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаар та хэр их зүйлс мэдэх вэ?
Билл Гейтс 1955 оны 10-р сарын 28-нд АНУ-ын Сиэтл хотод мэндэлжээ. Тэрээр багаасаа ичимхий, дуу муутай, бусадтай харилцаж чаддаггүй, дотогшоогоо хүүхэд байсан бөгөөд бүхэл өдрийн турш өрөөндөө ганцаараа ном унших дуртай байсан. Билл ахлах сургуульдаа математикийн багш болох хүсэлтэй байсан ч түүний найз Паул Аллен түүнийг компьютер программ-д ятгаж тэрээр анх удаагаа компьютерт сонирхолтой болсон. Улмаар Билл Гейтс анхны tic-tac-toe нэртэй тоглоомын программ бичиж байсан. Гэвч түүний эцэг эх нь тийм ч баяртай байгаагүй. Учир нь түүний эцэг эх түүнийг багаас нь хуулч болгох хүсэлтэй байжээ.
Билл Гейтс ахлах сургуулиа төгссөний дараагаар эцэг эхээ жаргалтай байлгахын тулд Харвардын их сургуулийн хуульчийн ангид элсэн оров. Гэсэн хэдий ч Билл сургуульд сурах цагаасаа илүүтэй компьютер болон программын хэл сурах гэж өнгөрөөдөг байсан.Билл Гейтс программ код бичихдээ маш их сонирхолтой байсан тул сургуулиасаа гарахаар шийдэж багын найз Паул Аллентай хамтран өөрсдийн компаниа нээхээр ажиллаж эхлэв. Улмаар тэрээр 20насандаа буюу 1975 оны 4-р сарын 4-нд албан ёсоор компьютэрийн үйлдлийн систем үйлдвэрлэх зорилгоор “MICROSOFT” нэртэй компаниа байгуулсан. Microsoft гэдэг нэр нь MICROcomputer болон SOFTware гэсэн үгнүүдийн эхний үе юм. Гэвч тэдний эхлэх бодсон шиг нь байсангүй. Компани эхний ээлжид санхүү асуудалтай тулгарч байв. Мөн хамтран ажиллахаар болсон хэдэн хэдэн хамтрагч нар дампуурч байв.
Эдгээр бэрхшээлүүдийн нэг нь Windows 1.0 үйлдлийн систем байвs. Билл Гейтс Windows гаргасны дараагаар бүх компьютерын 90 % дээр ажиллах болно гэж таамаглаж байсан. Гэхдээ шүүмжлэгчид Windows -ийг маш муугаар үнэлсэн бөгөөд компьютеруудын маш бага хувь нь Windows –ийг ашиглаж байв. Энэ нь Билл Гэйтсийн хүлээж байсан бөгөөд улмаар компанийг дахин нэг удаа хүнд байдалд хүргэв. Улмаар хоёр жилийн турш шаргуу хөдөлмөр, сайжруулалт хийсний эцэст Windows 2 –ийг олон нийтэд ил болгов. Үйлдлийн системийн хувьд хамгийн боловсронгуй болгоход зориулан томоохон шинэчлэлтийг багтаасан бөгөөд Microsoft Word, Excel -ийг 1983 анх удаа танилцуулсан. Эдгээр шинэчлэлтүүд нь Windows-ийг асар том амжилтанд хүргэж, дэлхийд хувьсгал хийсэн үйлдлийн систем гэж тухайн үеийн шүүмжлэгчид үзэж байжээ. Эцэст нь дэлхий дээр худалдаалагдаж байгаа бүх компьютеруудын бараг 90% нь Windows үйлдлийн системийг ашигладаг болсон.
Үүний үр дүнд Билл Гейтс 31 настайдаа тэрбумтан болж, 39 настайдаа дэлхийн хамгийн баян хүн болсон. Харин Microsoft компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компаниудын нэг болж, программ хангамж, компьютер үйлдвэрлэл, цахилгаан тоног төхөөрөмж, үүлэн технологи, видео тоглоом болон интернет зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг асар том технологийн компани болон өргөжиж чадсан.
“Хэрвээ чи өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд хөдөлмөрлөхгүй бол бусдын мөрөөдлийг бодит болгохийн тулд ажиллах болно “- Билл Гейтс