Apple – н шинэ бүтээгдэхүүн зарлах намрын 2 дах арга хэмжээ энэ сарын 18-19-нд шилжих шөнө болно.

Apple компани хэрэглэгчдээ гэнэтийн бэлэг барьж, өчигдөр шөнө намрын 2 дах арга хэмжээгээ Монголын цагаар 10-р сарын 18-19 шилжих шөнийн 1 цагаас явуулахаар боллоо. Уламжлал ёсоор Apple брэндийн Монгол дахь Албан ёсны борлуулагч Сайн электроникс уг арга хэмжээг Монгол орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэх болно.

Танилцуулга видеоноос  харахад энэ удаагийн арга хэмжээ нь “Unleashed” тодотголтойгоор танилцуулагдахаар байна. Одоор ямар бүтээгдэхүүн танилцуулагдах талаар тодорхой мэдээлэл танилцуулагдаагүй байгаа ч мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар цоо шинэ MacBook загварын зөөврийн компьютерүүд, шинэчилсэн загвартай Mac Mini болон 3-р үеийн AirPods -ийг танилцуулах хамгийн өндөр магадлалтай байна.

Apple компани 14, 16 инчийн MacBook Pro-ийн шинэ загваруудыг гаргах магдлалтай  гэж хэдэн сарын өмнөөс цуурж байсан билээ. Тэгвэл шинэ MacBooks нь Apple-ийн өөрөө зохион бүтээсэн хамгийн сүүлийн үеийн M1X нэртэй Arm дээр суурилсан процессортой танилцуулагдаж магадгүй бөгөөд энэ шинэ процессор нь өнгөрсөн жил дебютээ хийсэн M1 чиптэй харьцуулахад гүйцэтгэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж таамагдлаж байна. Мөн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шинэ MacBook-үүд соронзон цэнэглэгч, илүү олон порттой болохоос гадга 120Гц -ийн дэлгэц шинэчлэгдэх хурдтай гарах магадлал тун өндөр байна.

Харин шинэчлэсэн Mac Mini нь мөн M1X процессортой болж илүү олон порттой байх бөгөөд хоёр Thunderbolt / USB 4 Type-C порт, хоёр USB Type-A порттой болох таамагтай байна.  Мөн Airpods -ийг дуугаралт болон хэмжээний хувьд нилээд өөрчлөлт гарах магадлал тун өндөр гэж үзэж байна.

Технологийн шинэ инновациудаас хоцрохыг хүсдэггүй технологийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээх арга хэмжээ байгаа гэдэгт итгэлтэй байна.

Apple брэндтэй холбоотой мэдээллийг Apple брэндийн Монгол дахь Албан ёсны борлуулагч Sain electronics хамгийн түрүүнд хүргэнэ.