Apple Nightmode challenge-ийг эхлүүллээ

Apple Nightmode challenge-ийг эхлүүллээ

Apple брэнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгч, фенүүдийнхээ дунд Nightmode challenge-ийг зарласан байна. Тус чалленжэд шинэ загварын iPhone утасны шөнийн горим тохиргоог ашиглан дарсан зургуудаараа оролцох боломжтой юм.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард болсон Apple Special event 2019-ийн үеэр олон нийтэд танилцуулагдсан iPhone11, iPhone11 Pro, iPhone11 Pro Max утасны камер нь харанхуй, бүүдгэр, гэрэлтүүлэг багатай орчинг мэдрэн автоматаар шөнийн горимыг идэвхжүүлдэг юм. Тус горим идэвхжсэн үед зүүн дээд буланд шар өнгөтэй хавирган сарны хэлбэртэй тэмдэглэгээ гарч ирнэ.

Apple тус чалленжид оролцогчдын бүтээлийг энэ сарын 8-аас 29-ний хооронд хүлээн авах  бөгөөд 10 гишүүнээс бүрдэх  шүүгчдийн зөвлөл 3 дугаар сарын 4-ний өдөр 5 ялагчийг тодруулах болно. Чалленжид оролцогчид 18 ба түүнээс дээш настай байх ба Apple-ийн ажилчид оролцох боломжгүй юм. Apple-аас гаргасан Nightmode challenge-ийн дүрэмтэй бүрэн эхээр нь танилцахыг  хүсвэл энд дарж үзнэ үү.

Оролцогчид шөнийн горимыг ашиглан дарсан зургаа Photos аппликейшн эсвэл гуравдагч программ ашиглан засварлах боломжтой. Энэ тохиолдолд оролцогч зураг засварлахад ашигласан апп болон программыг зургийн тайлбар хэсэгт дурдах шаардлагатай. Түүнчлэн хэрэглэгчид энэхүү чалленжид 9 дүгээр сарын 20-ий өдрөөс хойш дарсан зургаараа хамрагдах боломжтой.

Чалленжид ялсан бүтээлийг Аpple-ийн цахим хуудас, Instagram, Twitter, WeChat, болон Weibo нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсанд нийтлэх бөгөөд Аpple Store, сурталчилгааны самбарт ашиглаж, гуравдагч үзэсгэлэнгүүдэд тавьж болно.

Nightmode challenge-д оролцохын тулд Instagram болон twitter дэх хуудсан дээрээ #ShotoniPhone болон #NightmodeChallenge хаштагийг ашиглах бол Weibo нийгмийн сүлжээг хэрэглэгчид #ShotoniPhone# болон #NightmodeChallenge# хаштагийг ашиглаарай. Түүнчлэн Apple тус бүтээлийг чухам аль төхөөрөмжөөр авснаа зургийн тайлбар хэсэгт бичихийг сануулж байна.

Зургийн эх хувилбарыг илгээхийг хүсвэл shotoniphone@apple.com хаяг руу тухайн файлийг "ner_ovog_nightmode_iPhonemodel.” гэсэн форматтайгаар илгээнэ үү.