• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

Apple дугуйчдад зориулсан ухаалаг хамгаалалтын малгайг худалдаалж эхэллээ

Дугуйчид автомашины жолоочдод анзаарагдахын тулд маш олон аргыг хэрэглэдэг. Үүнд гэрэл ойлгогч хувцсандаа наах, дугуйндаа нэмэлт гэрэлнүүд суурилуулах, неон хантааз өмсөх гэх мэт аргууд багтана. Тэгвэл одооноос эхлэн дугуйчид автомашинтай ижил эргэх чиг рүүгээ дохио өгөх боломжтой болжээ. Учир нь Аpple компани өөрийн нэрийн дэлгүүрүүд болон цахим хуудсаараа дамжуулан  Lumos Matrix хамгаалалтын малгайнуудыг худалдаалж эхэлсэн байна. Эдгээр хамгаалалтын малгайнууд нь хар болон цагаан өнгөний сонголттой бөгөөд 249.95 америк доллараар худалдаалагдах юм.

“Өнөө цагийн цахилгаан скүүтэр хэрэглэгч болон дугуйчдад зориулан Lumos Matrix хамгаалалтын малгайны үүргийг дахин төлөвлөсөн” хэмээн үүсгэн байгуулагчдын нэг, CEO Еү-Вен Динг тэмдэглэжээ. 

Тэрээр: “Дизайн бол хэрэлээний шийдэл юм. Гэтэл хэн ч тулгарч буй асуудлуудыг нухацтай харахгүй байна” Уламжлалт сэтгэлгээтэй залуус хамгаалалтын малгайг хэрхэн илүү хөнгөн байлгах вэ? Эсвэл хэрхэн супер аеродинамик байлгах вэ гэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийг хүсдэг. Харин бид Алс холоос ч жолоочдод харагдах боломжтой, гэрэлтүүлэгтэй хамгаалалтын малгайг хэрхэн бүтээх вэ гэх өөр асуултыг асуудаг? хэмээн ноён Динг хэлжээ.

Урд хэсэгт байрлах тод гэрэлнээс гадна эдгээр хамгаалалтын малгай нь ардаа эргэх чигийг заах, тормозлох үед анхааруулах дохио өгөх зориулалттай 7х11 цэгэлсэн матрицийг агуулдаг LED хавтангуудтай. Үүгээрээ Lumo-ийн өмнөх загваруудын хамгаалалтын малгайнаас давуу талтай байна. Түүнчлэн дизайны хувьд ч өөрчлөгдөн илүү гөлгөр загвартай болжээ.

Дугуйчид анхааруулах дохио өгөхийн тулд энгийн мэдрэгчтэй хавтанг (touchpad) дугуйны жолоонд суурьлуулах боломжтой ба хэрэв apple цаг хэрэглэдэг бол цаг таны гарын хөдөлгөөнийг мэдэрч автоматаар гэрлэн дохио өгөх юм. Харин утасны аппликейшны тусламжтайгаар гэрэлний давтамж, тодрол зэргийг өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтойгоос гадна арын хэсэгт өөрт тохируулан хийсэн анимэйшнийг байрлуулах нэмэлт тохируулгатай байна.

АНУ-ын хотуудын тээврийн үндэсний ассосиацийн мэдээллээр зөвхөн АНУ-д өнгөрсөн жил 800 000 хүн өдөр тутам дугуй ашигладаг байсан ба түрээсийн дугуйгаар 84 сая гаруй аялал хийгдэж байжээ.

Ноён Динг Lumos Matrix нь орчин үеийн хэрэглэгчдийн шаардлагад  нийцсэн хамгаалалтын малгайг бүтээхийг гол зорилгоо болгодог хэмээсэн байна.

“Хамгаалалтын малгайг аль эртнээс хэрэглэж эхэлсэн. Гэвч сүүлийн 20 30 жил бодитоор өөрчлөгдөөгүй. Бид дараагийн үеийн хамгаалалтын малгайнд байвал зохих шинэ санаануудыг гаргаж ирэхийг хүсч байна. Хамгаалалтын малгай нь гайхалтай сайн хамгаалах хэрэгсэл болсон, харин одоо бид үүнийг хамгаалахаас гадна урьдчилан сэргийлэх хэрэгсэл болгохыг хүсч байна.” гэдгийг ноён Динг тэмдэглэжээ.

Сүүлийн жилүүдэд улаанбаатарчууд маань амьдралын идэвхитэй хэв маягийг сонгож, машинд түгжирч суухын оронд дугуй, цахилгаан скүүтер унах зэргийг илүүд үздэг болсон. Харамсалтай нь манай хотод зориулалтын дугуйн зам ховор байдаг тул автомашины осол гарах, явган хүн мөргөх тохиолдол элбэг. Өөрөөр хэлвэл монголын дугуй сонирхогчид бартаат замын тамирчин шиг авьяас чадвар, самбаачлагатай байхыг орчин маань шаарддаг. Хаанаас юу ч гарч ирж магадгүй тул маш болгоомжтой бас анхааралтай явж, хамгаалалтын хэрэгсэл тэр дундаа толгойн хамгаалалтыг тогтмол хэрэглэж занших хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Apple Store-Shangri-La тун удахгүй Apple-ийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа Lumos Matrix хамгаалалтын малгайг цөөн тоогоор борлуулж эхлэхээр боллоо. Хэрэв та урьдчилан захиалахыг хүсвэл ЭНД дарна уу.