Apple компани хөгжүүлэгч нарт зориулсан томоохон өөрчлөлт хийлээ.

Apple программ хөгжүүлэгчийн саналыг хүлээн авч App Store дээрээ томоохон өөрчлөлтийг хийлээ. Хөгжүүлэгчид одооноос эхлээд тэдний аппликейшнийг ашиглаж байгаа хүмүүсийн төлбөрийн мэдээлэл дээр үндэслэн өөр төлбөрийн сувгаар дамжуулан төлбөрөө авах боломжтой болсон байна. Одоогийн байдлаар нэг аппликейнд 100 гаруй төлбөрийн үнийн санал багц байдаг бол үүнийг 500 орчим болгох бөгөөд Apple –ийн зүгээс тогтмол App store –той холбоотой тайлан тооцоо болон App Review –тэй холбоотой үйл явцыг давхар танилцуулдаг болохоор болсон.

Үүнээс гадна Apple компани App Store дах жижиг бизнесүүдийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Энэ нь хэрвээ хөгжүүлэгчид сүүлийн 3 жилийн турш $1 саяас бага ашиг олсон бол Apple өөрсдийн авдаг хураамжийг 15% хүртэл болгохоор боллоо. Мөн тус жижиг бизнесүүдэд зориулан $100 саяын сан байгуулсан бөгөөд орлогын хэмжээнээс хамаарч $250 аас $30,000 орчим мөнгөн дүнг тус бизнесийг дэмжихэд ашиглах юм.

Хэдийгээр хөгжүүлэгчдийн хүссэн бүх зүйл өөрчлөгдөөгүй ч төлбөр болон худалдан авалтаас авдаг шимтгэлийг бууруулах болсон нь олон мянган хөгжүүлэгчид таатайгаар хүлээн авч байна.