Андройд 12 бета хэрхэн суулгах вэ?

Google –ийн жил бүр зохион байгуулдаг Google I/O 2021 арга хэмжээ өнгөрсөн 5-р сард амжилттай болж өндөрлөсөн. Уг арга хэмжээн дээр Google компани Андройд 12 үйлдлийн системийг энэ ондоо багтаан гарган гэж мэдэгдээд байсан бөгөөд албан ёсоор 4 дэх хэрэглэгч нарт зориулсан туршилтын хувилбараа шинэчлэн танилцууллаа.

Энэ удаагийн туршилтын загварыг хэрэглэгч нарт илүү хүртээмжтэй байлгах зорилгоор өмнөхөөсөө илүү хялбар татах боломжтойгоос гадна илүү олон төрлийн андройд ухаалаг утаснууд суулгах боломжтой болсон. Өмнөх загварууд нь зөвхөн Google Pixel загварын ухаалаг утаснууд дээр ажилладаг байсан.

Андройд 12-ын 4 дэх туршилтын хувилбарыг одоогийн байдлаар :

  • Google Pixel 3, 3 XL
  • Google Pixel 3A, 3A XL
  • Google Pixel 4, 4 XL
  • Google Pixel 4A, 4A 5G
  • Google Pixel 5
  • Asus Zenfone 8
  • OnePlus 9, 9 Pro
  • Oppo Find X3 Pro (модел CPH2173)
  • TCL 20 Pro 5G
  • Vivo iQoo 7
  • Xiaomi Mi 11, Mi 11 Ultra, Mi 11l, Mi11X Pro
  • ZTE Axen 30 Ultra 5G
  • Sharp, Tecno болон Realme брендүүдийн сүүлийн загваруудад тус тус ажиллах боломжтой.

Хэрхэн Андройд 12-ыг суулгах вэ?

Хэрвээ таны утас зөвшөөрөгдсөн загварын утас бол андройд 12 бета суулгах маш хялбар. Та Android 12 бета-гийн албан ёсны веб сайт руу орж утсаа бета хувилбарт бүртгүүлнэ. (ЭНД ДАР!)

Дараа нь таны утсанд бета хувилбарыг суулгах тухай мэдэгдэл ирэх болно. Уг мэдэгдэл ирээгүй бол утасныхаа тохиргооны цэсийг нээгээд System Update хэсэгт нэвтэрч "Шинэчлэлтийг шалгах" дээр дарж харах боломжтой. Эцэст нь System update доторх Андройд 12 бета хувилбарыг “Download and Install” дээр дарж суулгана.

Google компанийн мэдэгдсэнээр бета хувилбарт бүртгүүлснээс хойш 24 цагийн дотор шинэчлэлтийг тухайн утсанд суулгах боломжтой болно. Хэрэв таны утсанд сууд мэдэгдэл ирэхгүй байгаа бол та түр хүлээгээд тохиргоо хэсэг рүү орж шалгаж үзээрэй.