Android утасны 2020 оны хамгийн хамгийн алдартай апп-ууд

2020 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт 3,5 тэрбум хүмүүс ухаалаг гар утас ашиглаж байгаа бөгөөд 2021 онд энэхүү үзүүлэлт 3,8 тэрбум болтлоо өснө хэмээн олон улсын судалгааны байгууллага Statista тооцоолжээ. Ухаалаг утасны хэрэглээ өсөхийн хэрээр түүнийг дагасан олон төрлийн сонирхолтой аппликэйшн, сошиал платформууд бий болж хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсээр байна. Нийт апп татагдсан тоогоор нь авч үзвэл:

  • 5тэрбум ба түүнээс дээш таталттай 12 апп байна. Үүнд:
    • Youtube
    • Google Maps
    • Google
    • Google Text-to-Speech
    • Google Chrome
    • Facebook
    • Google Play Music
    • Android Accessibility
    • Google Drive
    • WhatsApp Messenger
    • Google TV 
  • 1-5 тэрбум таталттай апп 30 апп байна. Үүнд:
    • Google+
    • Google Play books
    • Messenger
    • Hangouts
    • Google Play Games
    • Google News
    • Samsung Push Service
    • Instagram
    • Cloud Print
    • Android System WebViews
    • Google Photos
    • Google Street Views
    • Skype
    • Subway Surfers
    • Gboard
    • Facebook Lite
    • Google Duo
    • Samsung Print Service Plugin
    • Samsun Internet Browser
    • Microsoft Word
    • Snapchat
    • Messenger (Google)
    • Twitter
  • 500 сая - 1 тэрбум хүртэлх таталттай 57 
  • 100 сая - 500 сая хүртэлх таталттай 350 
  • 50 сая - 100 сая хүртэлх таталттай 510 
  • 10 сая - 50 сая хүртэлх таталттай 4,110
  • 5 сая - 10 сая хүртэлх таталттай 4,800
  • 1 сая - 5 сая хүртэлх таталттай 26,470
  • 500 мянга - 1 сая хүртэлх таталттай 83,660 тооны аппууд байна. 

Тэгвэл энэхүү мэдээллээр та бүхэндээ андройд ухаалаг гар утасны 2020 оны хамгийн алдартай үнэгүй FREE апп-уудыг танилцуулж байна. Энд бид өдөр тутамдаа өргөнөөр ашигладаг сошиалын апп-уудыг оруулсангүй. Харин хэрэглээнд хамгийн ойр апп-уудыг танилцуулж байна.

EverNote

Нийт татагдсан тоо: 100 сая ба түүнээс дээш

Үнэлгээ: 4.2

Өнөөгийн завгүй амьдралын хэв маягт хамгийн тохиромжтой тэмдэглэл хөтлөх зориулалт бүхий апп юм. Текст, зураг, аудио, видео, эскиз гэх мэт төрөл бүрийн форматаар тэмдэглэл хөдөлж болно. Ажлаа зохион байгуулах, хурал уулзалтын тэмдэглэл хөтлөх эсвэл аудиог нь бичиж авах гэх мэтээр олон янзаар хэрэглээндээ тохируулж болно. Түүнээс гадна бусад аппликэйшнтэй шууд холбогдож болдог учир Evernote дээр оруулсан мэдээллээ шууд ашиглах боломжтой.

Alarm Clock Alamy

Нийт татагдсан тоо: 10 сая ба түүнээс дээш

Үнэлгээ: 4.6

Хэрвээ та өглөөний сэрүүлгээ нойрондоо хойшлуулах эсвэл санамсаргүй унтаах зуршилтай бол Alarm Clock Alamy апп таныг заавал цагт нь сэрээж чадна. Хамгийн ядаргаатай апп гэж нэрлэгдсэн энэхүү апп-ын тусламжтай олон хүмүүс чухал уулзалт, ажилдаа яг цагтаа амжиж ирж чаддаг болсон учир түүний үнэлгээ ч үүнийг даган өндөр байдаг аж. Сэрүүлэг тань дуугарсан үед түүнийг унтраахын тулд өгөгдсөн жижиг даалгаврыг биелүүлэх хэрэгтэй болдог бөгөөд тэр хүртэл сэрүүлэг тань дуугарсаар л байх болно. Сонирхолтой байгаа биз даалгавраа биелүүлэхийн тулд заавал л босох хэрэгтэй болох нь дээ. 

WPS Office

Андройд утасны оффисын хамгийн шилдэг апп-уудын нэг яах аргагүй WPS Office мөн. Оффисын хэрэгцээний апп-ыг нэг дор багтаасан Cloud Drive-т холбох боломжтой үнэгүй апп юм. Microsoft word, Excel, Powerpoint програмуудтай бүрэн нийцдэг бөгөөд PDF, хүснэгт, Google Docs гэх мэт програм ч ажиллах боломжтой. Файлыг PDF рүү хөрвүүлэх, мэдээллийг хадгалах, мөн бусадтай хуваалцах зэрэг нэмэлт горимуудтай. Оффисыг ажил эрхэлдэг хүмүүсийн заавал ашиглах апп маргаангүй мөн.

WhatsApp

Нийт татагдсан тоо: 5 тэрбум ба түүнээс дээш

Үнэлгээ: 4.3

WhatsApp бол хэрэглэгчид интернет ашиглан хоорондоо үнэгүй холбогдох боломжтой апп юм. Дэлхийн хаанаас ч интернетэд холбогдсон үедээ та мессеж бичих, дуут мессеж илгээх, зураг, бичлэг илгээх, утсаар ярих, хоорондоо видео дуудлага хийх, байршлаа хуваалцах гэх мэт олон боломжийг олгосон. Дээр дурдсанчлан Google Play Store-c хамгийн их татагдсан 12 апп-ын нэг гэдгийг та бүхэн мэдэх байх. Та арай татаж авч амжаагүй байгаа юм биш биз.

Send Anywhere

Үнэлгээ: 4.7

Андройд утастай хэрэглэгчдийн заавал байх хэрэгтэй апп-ын нэг. Бид гар утсан дээр байгаа файлуудаа компьютер руу зөөх шаардлага багагүй гардаг. Гар утасны багтаамж дүүрэх, зургаа компьютерт хуулах бүрт UBS кабелаар зөөвөрлөх хэрэг гардаг байсныг энэхүү апп өөрчилсөн. Өөрөөр хэлбэр wi-fi ашиглан та утсан дээрх файлаа зөөж шилжүүлж болох аж. Нэг дор 50 GB хүртэл файлыг илгээж болдог аж. Гайхалтай

PicsArt

Нийт татагдсан тоо: 500 сая ба түүнээс дээш

Үнэлгээ: 4.2

Хүмүүсийн хамгийн ашиглах дуртай зураг засах апп-уудын нэг бөгөөд уг төрлийн апп дотор хамгийн олон таталттай. Хүссэн зургаа эвлүүлж, зураг зурж, стикерүүд нэмэх, хэмжээг нь засварлах гээд болон боломжуудтай. Мөн зургаа бусадтай хуваалцах дотоод сүлжээтэй. Апп дотор байршсан сурталчилгаануудыг нь үзээд зураг янзлах нэмэлтүүдийг суулгаж болдог. 

Unified Remote

Үнэлгээ: 4.4

Андройд гар утаснаас /төхөөрөмж/  компьютероо удирдах зориулалт бүхий апп юм. Алсаас удирдахад Bluetooth эсвэл Wi-Fi ашигладаг. Windows, Linux, Mac-ыг ч удирдах боломжтой бөгөөд серверийн програмыг суулгахад хангалттай. Апп дээрх “Wake on Lan” функцийг ашиглан компьютероо асаах, дэлгэцийг харах, удирдах боломжтой 2020 оны шилдэг апп-уудын нэг билээ. Үнэгүй болон төлбөртэй хувилбартай. Мэдээж төлбөртэй хувилбар дээр маш олон гоё боломжууд агуулагддаг шүү.

LastPass

Нийт татагдсан тоо: 5 сая ба түүнээс дээш

Үнэлгээ: 4.3

Нэвтрэх нууц үгнүүдээ хааяа мартчихдаг уу? Таны гар утсанд байрласан олон апп-уудын бүх нууц үг, нэвтрэх нэрийг аюулгүй хадгалах зориулалт бүхий апп юм. Ашигладаг шаардлагатай гэж үзсэн апп-уудын мэдээллийг дотроо хадгалах мөн шинэ нууц үг үүсгэх зэрэг боломжуудтай. Мэдээллээ хадгалах зорилгоор энэ апп руу нэвтрэхдээ мөн нэг нууц үг үүсгэж ч болдог аж. Нууц үгээ хадгалсан апп-аа ашиглах үедээ шууд синк ч хийж болдог учир их хялбар. 

Shazam

Таны эргэн тойронд тоглож буй хөгжмийг шууд таних боломжтой апп юм. Таны хийх зүйл бол мэдэхийг хүсч буй дуу гарч буй эх үүсвэртэй ойрхон гар утсаа байлгахад л хангалттай. Хэдхэн секундийн дараа апп нь дууг танин гарган ирдэг. Та дуун дээр даран өөрийн Google Play Music дээр нэг товшилтоор нэмж болно.

Walli

Walli бол зүгээр л нэг гар утасны дэлгэцийн зураг хийдэг  програм биш юм. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид, дизайнеруудад зориулсан бүхэл бүтэн бүтээлч орон зай юм. Өдөр бүр walli дээр гар утасны дэлгэцийн сая сая бүтээлч зургууд ордог бөгөөд зөвхөн утас гэлтгүй бүх төрлийн дэлгэцийн зураг байдаг. Мөн бусад апп-ууд дээр тархсан зургууд ч энд байдаг шүү. 