Amazon One алганы хээ уншигч технологийг албан ёсоор хэрэгжүүлж эхлүүллээ.

Амазон компанийн алганы хээ уншигч технологи болох Amazon One нь зөвхөн хурдан төлбөр төлөлт хийхээс илүү олон төрлийн чухал баталгаажуулалт хийх боломжтой юм. Амазон компани алганы хээгээ таниулсан хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж байдаг бөгөөд уг сканнерийн үйлчилгээгээ оффис, цэнгэлдэх хүрээлэн гэх мэт олон нийтийн газар байрлуулах зорилготой байгаагаа удаа дараа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл өчигдөр болсон амьд хөгжмийн арга хэмжээн дээр албан ёсоор Amazon ONE технологийг ашиглан тасалбар уншуулж эхэлсэн байна. Колорадо мужийн алдарт Red Rocks амфитеатрт тасалбар худалдан авсан хүмүүсийг Amazon One технологийг ашиглан цэнгэлдэх хүрээлэн рүү оруулсан юм.

Энэ технологийг Amazon болон Whole Food дэлгүүрээс өөр газар ашигласан нь анхны тохиолдол бөгөөд Амазон уг технологийг ирээдүйд хүмүүс тасалбар гэх цаас үзүүлэхгүй гараа уншуулаад л нэвтрэх боломжийг олгоно гэж мэдэгдлээ.

Ихэнх хүмүүс үзвэр, тоглолтынхоо тасалбарыг мартах эсвэл хаях тохиолдол их байдаг. Тэгвэл Амазон энэ технологийг энгийн карт болон QR кодоос илүү найдвартай, баталгаатай болон илүү хэрэглэхэд хялбар болохыг харуулж байгаа юм. Гэхдээ нууцлал, аюулгүй байдлын судалгааны олон тооны мэргэжилтнүүд Амазоны хэрэглэгчдийн мэдээллийг найдвартай хамгаална гэдэгт эргэлзэж байгаагаа удаа дараагаа илэрхийлсээр байна.

Одоогоор тийм ч олон хэрэглэгч бүртгүүлээгүй байгаа бөгөөд Амазон компаниас гарын алгаа бүртгүүлсэн хүмүүст $10 –ийн бонус бэлгэнд өгөж байна.