Alphabet-ийн шинэ охин компани - Intrinsic

Google-ийн хиймэл оюун ухаан, роботын программчлалын салбар хүрээгээ тэлж, үйлдвэрийн автоматжуулалтын салбарт ажиллахаар боллоо. Google-ийн толгой компани болох Alphabet нь үйлдвэрлэлийн роботуудад зориулсан програм хангамж бүтээхэд чиглэсэн Intrinsic нэртэй шинэ компани байгуулснаа албан ёсоор мэдэгджээ. Тус охин компани нь Alphabet –ийн бусад компаниуд болох Waymo (өөрөө жолооддог автомашинууд), Wing (хүргэлтийн дронууд), Verily (эрүүл мэнд, биотехнологи) зэрэг технологийн компаниудтай хамтрах ажиллах юм.

Компанийн шинэ гүйцэтгэх захирал Вэнди Тан Вайт нь Intrinsic-ийн хүсэл эрмэлзлийг өргөн утгаар нь авч үзвэл “intrinsic нь олон сая бизнес эрхлэгчид, үйлдвэрийн ажилчид, хөгжүүлэгчдэд зориулсан үйлдвэрлэлийн роботын илүү бүтээлч, илүү эдийн засгийн үр ашигтай хямд төсөвтэй ашиглахад хялбар робот зохион бүтээхэд ажиллах болно” гэж мэдэгдлээ.

Alphabet –ийн хувьд эртнээс л роботын зах зээлийн том тоглогч болох хүсэлтэй байсан бөгөөд тэд 2013 оноос эхлэн олон төрлийн робот стартап компаниуд болох Schaft (Японы компани), Bot & Dolly (вирал видео үйлдвэрлэгчид), Бостон Динамикс (робот үйлдвэрлэгч стартап) эгнээндээ нэгтгэж чадсан билээ.

Intrinsic компани нь програм хангамжийн тал дээр илүү анхаарч, роботуудад шууд хяналтгүйгээр обьектуудыг удирдаж сургахад машин сурах(Machine learning) аргыг илүүтэй анхаарч, ашиглах бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш манай баг аж үйлдвэрийн роботуудад даалгавраа гүйцэтгэж байхдаа мэдрэх, сурах, автоматаар тохируулга хийх чадварыг хэрхэн олгох талаар судалж судалж ирсэн тул бидний шинээр бүтээх роботууд илүү өргөн хэрэглээнд ажилладаг болсон гэж Тан нэгэн нийтлэлдээ дурджээ.

Мэргэжилтэн, судлаачид Instrinsic компанийг өмнө байгаагүй шинэ төрлийн аж үйлдвэрлэлийн ухаалаг тоног төхөөрөмжийг бүтээж, зах зээлийн хамгийн том байр суурийг эзэлнэ хэмээн үзэж байна. Одоогоор Intrinsic компанийн эхний төсөл юу болох, хэзээнээс худалдаанд гаргах зэрэг мэдээллүүд ил болоогүй байна.