Ажилд орно гэдэг нь дан ганц мэдлэг, ур чадвартай байх хэрэгтэй гэсэн үг биш. Авьяас, мэдлэг ур чадвар, мэдрэмж, ёс суртахуун, бүтээмж гээд бүгд чухал. Ямар ч ажил танаас хариуцлага, сахилга бат, харилцааны соёл, ур чадварыг шаардана. Зарим хүн өөрийгөө илэрхийлэхдээ илүү сайн байдаг бол зарим хүнд өөр давуу тал байдаг. Магадгүй та анх удаа ажлын ярилцлаганд орох гэж байгаа, эсвэл ажлын ярилцлаганд удаа дараа орсон ч тэнцэхгүй байгаа шалтгаанаа мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг анхаарч уншаарай.
Өөрийгөө хэн гэдгийг таниулах хамгийн чухал хэсэг. Ярилцлагаа амжилттай болгохын тулд ярилцлага авч буй хүнд таатай сэтгэгдэл үлдээж тухайн байгууллагад тохирно гэдгээ итгэл төгс харуулах хэрэгтэй. Ажлын ярилцлага гэдэг шалтгаанаар ихэнх хүмүүс биеэ барьж буруу үг хэлэх, түгдрэх, сандрах нь элбэг. Өөртөө итгэлтэй тайван байх нь танд асар их боломжийн үүд хаалгыг нээх эхлэх гэдгийг санах хэрэгтэй.
Та өөртөө итгэхгүй бол өөр хэн ч таньд итгэхгүй. Өөртөө итгээд, ирээдүйгээ сайхнаар төсөөл. Ажлын ярилцлаганд өөрийнхөөрөө байхад хэцүү ч тэд танаас шинэ содон зүйл хайж байгаа хүмүүс юм. Тэдэнд хэрэгтэй чанар надад байгаа гэдгийг харуул. Мөн тэнцсэнгүй гэсэн хариу авахдаа ч бэлэн байх хэрэгтэй.
Хэдий ярилцлага чинь таагүй болсон мэт санагдаж байвал та үнэхээр энэ ажлыг хийхийг хүсэж, сонирхож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Мөн өөрийн юу хийж чадахыг хэл. Хичээл зүтгэл эрмэлзэл, шинэ боломжийн үүдийг нээнэ.
Хэрвээ ярилцлага авч буй хүн танаас сул талыг асуувал сандралгүй зөв үгээр үнэнээ хэлж байгаарай. Хүний хамгийн сайн чанар бол алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрж, засаж байх явдал юм.
Өөртөө итгэлтэй байна гэдэг нь хэт ихэмсэг байна гэсэн үг биш. Анхны уулзалтан дээрээ өөрийгөө зөвөөр харуулах хэцүү ч бөгтийх, байж ядаж буй мэт суух, байн байн цаг харах, нүдээ дальдчуулах, гар хураагаа оролдох нь ярилцлага авч буй хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлнэ.
Би энэ ажилд орсоноороо ямар давуу талтайг, өөрийнхөө дараагийнхаа боломжуудыг ярилцлага авч буй хүнээс асуу. Энэ нь таныг энэ ажилд нухацтай хандаж, өсөж хөгжих ирээдүйтэй байна гэдгийг илэрхийлэх төгс илэрхийлэл юм.
Та илүү их боломжийг эрэлхийлэхийг хүсвэл энд дарна уу!.Ажилд орно гэдэг нь дан ганц мэдлэг, ур чадвартай байх хэрэгтэй гэсэн үг биш. Авьяас, мэдлэг ур чадвар, мэдрэмж, ёс суртахуун, бүтээмж гээд бүгд чухал. Ямар ч ажил танаас хариуцлага, сахилга бат, харилцааны соёл, ур чадварыг шаардана. Зарим хүн өөрийгөө илэрхийлэхдээ илүү сайн байдаг бол зарим хүнд өөр давуу тал байдаг. Магадгүй та анх удаа ажлын ярилцлаганд орох гэж байгаа, эсвэл ажлын ярилцлаганд удаа дараа орсон ч тэнцэхгүй байгаа шалтгаанаа мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг анхаарч уншаарай.
Өөрийгөө хэн гэдгийг таниулах хамгийн чухал хэсэг. Ярилцлагаа амжилттай болгохын тулд ярилцлага авч буй хүнд таатай сэтгэгдэл үлдээж тухайн байгууллагад тохирно гэдгээ итгэл төгс харуулах хэрэгтэй. Ажлын ярилцлага гэдэг шалтгаанаар ихэнх хүмүүс биеэ барьж буруу үг хэлэх, түгдрэх, сандрах нь элбэг. Өөртөө итгэлтэй тайван байх нь танд асар их боломжийн үүд хаалгыг нээх эхлэх гэдгийг санах хэрэгтэй.
Та өөртөө итгэхгүй бол өөр хэн ч таньд итгэхгүй. Өөртөө итгээд, ирээдүйгээ сайхнаар төсөөл. Ажлын ярилцлаганд өөрийнхөөрөө байхад хэцүү ч тэд танаас шинэ содон зүйл хайж байгаа хүмүүс юм. Тэдэнд хэрэгтэй чанар надад байгаа гэдгийг харуул. Мөн тэнцсэнгүй гэсэн хариу авахдаа ч бэлэн байх хэрэгтэй.
Хэдий ярилцлага чинь таагүй болсон мэт санагдаж байвал та үнэхээр энэ ажлыг хийхийг хүсэж, сонирхож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Мөн өөрийн юу хийж чадахыг хэл. Хичээл зүтгэл эрмэлзэл, шинэ боломжийн үүдийг нээнэ.
Хэрвээ ярилцлага авч буй хүн танаас сул талыг асуувал сандралгүй зөв үгээр үнэнээ хэлж байгаарай. Хүний хамгийн сайн чанар бол алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрж, засаж байх явдал юм.
Өөртөө итгэлтэй байна гэдэг нь хэт ихэмсэг байна гэсэн үг биш. Анхны уулзалтан дээрээ өөрийгөө зөвөөр харуулах хэцүү ч бөгтийх, байж ядаж буй мэт суух, байн байн цаг харах, нүдээ дальдчуулах, гар хураагаа оролдох нь ярилцлага авч буй хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлнэ.
Би энэ ажилд орсоноороо ямар давуу талтайг, өөрийнхөө дараагийнхаа боломжуудыг ярилцлага авч буй хүнээс асуу. Энэ нь таныг энэ ажилд нухацтай хандаж, өсөж хөгжих ирээдүйтэй байна гэдгийг илэрхийлэх төгс илэрхийлэл юм.
Та илүү их боломжийг эрэлхийлэхийг хүсвэл энд дарна уу!.