AirSpeeder - цахилгаан онгоцны уралдаан

     Техник, технологи хөгжихийн хэрээр бидний кинон дээр үздэг төсөөлөл мэт байсан зүйлс бодит болох цаг хугацааны л асуудал болжээ. Хэзээ нэгэн цагт цэнгэлдэхэд виртуал гэрлэн замтай, цахилгаан нисдэг тэрэгний уралдаан үзнэ гэж төсөөлж байгаагүй биз. Тэгвэл Alauda Aeronautics компани цахилгаан нисдэг тэрэг болох Alauda MK3 –ийн анхны нисгэгчгүй туршилтыг Австралийн өмнөд хэсэгт Австралийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын газрын удирдлаган дор амжилттай хийлээ. Бизнес эрхлэгч Мэттью Пирсоны үүсгэн байгуулсан Airspeeder, Alauda Aeronautics -ийн эцсийн зорилго нь нисэх тээврийн хэрэгслийг уралдах зорилгоор бүтээх болон шинэ эрин үеийн спортыг бий болгох зорилготой юм. Airspeeder-ийн вэбсайтад "эдгээр нислэгүүд амжилттай хэрэгжсэн нь удахгүй дэлхийн өнцөг булан бүрт олон улсын цахилгаан нисдэг автомашины гранпри уралдаан явагдана гэсэн үг юм" гэж мэдээллээ.

Airspeeder -ийн мэдээлж байгаагаар нисгэгчгүй Alauda Мк3 онгоц нь 130 килограмм жинтэй, 0 - 100 км/цаг хурдыг 2.8 секундэд авах боломжтой ба 500 метр өндөрт нислэг үйлддэг байна. Уг цахилгаан онгоц нь уралдаанд зориулсан зөөврийн батерейтай байх бөгөөд нислэгийн багийнхан нь 20 секундын дотор солих боломжтойгоороо цахилгаан онгоц үйлдвэрлэгчдийн анхаарлыг татаж байна. Энэ батарей нь  10-15 минутын турш нислэг үйлдэх боломжтой бөгөөд мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор лидар ба радараар тоноглогдсон гэж тус компани хэллээ.

Airspeeder-н мэдээлснээр энэ оны сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа EXA цувралын анхны уралдаануудад нэг багт хоёр алсаас удирдах нисгэгч бүхий 4 хүртэлх баг оролцох бөгөөд уралдаан нь ойролцоогоор 45 минут болох төлөвтэй байгаа гэнэ.