• БАРААНЫ АНГИЛАЛ
  • БРЭНДҮҮД
  • ГОЁ САНАЛ
  • МЭДҮҮШТЭЙ

7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.09.13 -2021.09.17

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Microsoft Clipchamp компанийг худалдаж авлаа.

    Вэб хөтчөөр бичлэг янзлах боломжийг олгодог Clipchamp компанийг технологийн аварга Microsoft компани энэ 9-р сарын 7-нд албан ёсоор худалдаж авлаа. Clipchamp нь 2013 онд байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 17 сая хэрэглэгч бүртгүүлтэй хэрэглэгдэг байна. Microsoft компаний хувьд Clipchamp-ийн бичлэг янзладаг технологийг Microsoft 365 дээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

  2. Xiaomi ухаалаг нүдний шилээ танилцууллаа.

    Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Xiaomi компани өөрсдийн анхны ухаалаг нүдний шилийг танилцууллаа. Уг нүдний шил нь дуудлага хийх, газрын зураг ашиглах, зураг дарах болон шууд орчуулга хийх боломжтой юм. Гэхдээ уг шилний загвар нь хараахан тодорхой болоогүй бөгөөд танилцуулсан зурагнаас өөрчлөгдөх боломжтой гэж үзэж байна.

  3. Zoom харилцан яриаг шууд орчуулдаг болно.

    Zoom Application 2021 он гэхэд видео дуудлагын үеэр харилцан яриаг 12 хэл руу шууд орчуулдаг болно гэж мэдэгдлээ. Ингэхдээ хиймэл оюун ухааны алгоритм болон машин сурах технологийг хослуулан ашиглах юм. Мөн 30 хэл рүү шууд хадмал орчуулга хийх боломжтой болоод байгаа юм.

  4. Ford, Walmart, Argo AI хамтралын гэрээ байгууллаа.

    Ford, Walmart, Argo AI технологийн компаниуд хамтран автомат жолоодлоготой хүргэлтийн үйлчилгээг хүргэхийн тулд хамтран ажиллаж эхэллээ. Уг үйлчигээ нь зөвхөн АНУ-д эхлэж байгаа бөгөөд хөгжүүлэлтийг илүү өргөн болгох болно гэдгээ мэдэгдлээ.

  5. SpaceX хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудсыг нээлээ.

    Сансрын аялал жуулчлалын “SpaceX” компани зөвхөн энгийн иргэдээс бүрдсэн багийг амжилттай сансарт хөөргөж, хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудсыг нээлээ. SPace X нь Монголын цагаар пүрэв гаригийн өглөө дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “Crew Dragon” хөлгийг амжилттай хөөргөж, дэлхийн тойрог замд оруулаад байсан бөгөөд ням гаригийг өглөө буюу өчигдөр амжилттай эх дэлхийдээ газардлаа.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой.