7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.09.06 - 2021.09.10

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Realme компани анхны паблетаа танилцууллаа.

    Ухаалаг утас үйлдвэрлэгч Realme компани өөрсдийн анхны паблетаа өнгөрсөн 9-р сарын 9-нд виртуал арга хэмжээгээрэ танилцууллаа. Уг шинэ паблет нь 10.4 инчийн WUXGA+ (2000 x 1200 нягтаршил) дэлгэц, MediaTek Helio G80 SoC процессор, 7100mAh батарей, 4GB рам болон 64GB багтаамжтайгаар танилцуулагдсан. Камерийн хувьд 8 мегапикселийн 105 градус хэт өргөн өнцөгийн камертай юм.  Мөн 6.9 мм зузаан болон 440 грам жинтэй маш нимгэм чамин загвартай юм.

  2. Volkswagen болог Argo AI компаниуд хамтран ажиллахаар боллоо.

    Германы алдарт автомашин үйлдвэрлэгч Volkswagen компани автомат жолоодгийн технологийн компани Argo Ai тай хамтран ажиллахаар боллоо. Тус компанийн 2025 он гэхэд Германы Хамбург хотод анхны цахилгаан робот такси үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой байгаа юм. Үүнээс өмнө Argo AI нь автомашин үйлдвэрлэгч Ford компанитай 1000 гаруй автомат жолоодлоготой машин үйлдвэрлэх төсөлд хамтран ажиллаж байсан билээ.

  3. Apple Event 9-р сарын 14-15-нд шилжих шөнө болно.

    Apple компаний жил бүр зохион байгуулагддаг намрын арга хэмжээний тов албан ёсоор зарлагдлаа. Жил бүр хамгийн онцлог бүтээгдэхүүнээ танилцуулдаг тус арга хэмжээ нь “California Streaming” нэртэйгээр Монголын цагаар 9-р сарын 15-ны 01:00 цагт танилцуулагдана. Уламжлал ёсоор Apple –ийн Монгол дахь хамгийн том Албан ёсны борлуулагч Сайн Электроникс тус арга хэмжээг Sain Electronics албан ёсны фэйсбүүк хуудсаар монгол синхрон орчуулагтайгаар шууд дамжуулан хүргэнэ.

    Тус арга хэмжээгээр танилцуулагдах бүтээгдэхүүнүүдийн талаар технологийн экспертүүд өөр өөрсдийн таамгуудаа дэвшүүлсээр байна. Apple компаний хувьд жил бүрийн намрын арга хэмжээгээрээ шинэ ухаалаг утсаа танилцуулдаг бөгөөд энэ жил ч мөн адил iPhone 13 танилцуулагдана гэсэн хүлээлт өндөр байна. Экспертүүдийн үзэж байгаагаар iPhone 13 нь iPhone 12-той ижил хэмжээтэй байх боловч дэлгэц нь илүү өндөр дүрс шинэчлэх хурд буюу High Refresh Rate, илүү багассан дэлгэцний хүрээ болон илүү сайжруулсан камертайгаар танилцуулагдах магадлал тун өндөр байна. Мөн iPhone 13 нь хамгийн анхны always-on дэлгэцтэй Apple компанийн ухаалаг утас байж магадгүй байна.

    Шууд дамжуулалтыг алдалгүй үзэхийг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

  4. Intel автомат жолоодлоготой таксины үйлчилгээтэй болно.

    Intel компани өнгөрсөн 9-р сарын 7-12-нд зохион байгуулагдсан IAA 2021 арга хэмжээн дээр бүрэн автомат жолоодлоготой автомат такси үйлчилгээг хүргэх болох болно гэдгээ мэдэгдлээ. Intel компанийн охин компани болон автомат автомашин үйлдвэрлэгч, хөгжүүлэгч Mobileye компани AVKIT58 нэртэй 6 зорчигчтой автомат жолоодлоготой автомашинаа Германд 2022 он гэхэд үйлчилгээнд нэвтрүүлэх юм.

  5. Facebook болон Ray-Ban хамтран ухаалаг нүдний шил худалдаанд гаргалаа.

    Facebook болон Ray Ban компаниуд хамтран удаан хүлээлтэнд байсан ухаалаг нүдний шил ил боллоо. Уг бүтээгдэхүүнийг ашиглан бичлэг хийж , дуу сонсож мөн зураг авах боломжтой ба 299$ үнэтэйгээр худалдаалагдаж байна. Билчэг нь хамгийн ихдээ 30 секүнд байх бөгөөд хамгийн сонирхолтой нь тус шилийг ашиглан “Facebook View” аппликейшн руу нэвтрэх бломжтой юм.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой.