7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.08.30 - 2021.09.05

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Хятад улс хүүхдийн тоглоомонд донтох асуудалд анхаарал тавьж эхэллээ.

    Хятад улс бага насны хүүхдийг онлайн тоглоомын донтолтоос урьдчилсан сэргийлэх зорилготой арга хэмжээ авч эхэллээ. Хятадын үндэсний хэвлэл мэдээллийн газрын мэдээлснээр бага насны хүүхдийг 7 хоногт 3-аас дээш цаг тоглуулахгүй байх хориг тавьсан байна. Энэ хориг нь 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүүхдүүд зөвхөн баасан, бямба, ням гаригуудад 20-21 цагийн хооронд л тоглох боломжтой юм. Энэ шийдвэрийн дараагаас Хятадын томоохон тоглоомын компаниудын хувьцаа уналтанд ороод байна. 

  2. Windows 11 тун удахгүй нээлтээ хийнэ.

    Удаан хүлээсний эцэст Microsoft компани албан ёсоор Windows 11 үйлдлийн системийн хэрэглэгч нарт хүрэх хугацаааг 10-р сарын 5-нд гэж мэдэгдлээ. Уг үйлдлийн систем нь лицензтэй Window 10-уудад үнэгүй суух боломжтой юм. Гэхдээ Microsoft-ийн хувьд 2022 оны дунд хүртэл үнэгүй байлгах бөгөөд цаашлаад тодорхой хэмжээний төлбөртэйгээр татах боломжтой байж магадгүй юм. Мөн Андройд апп-уудыг анх удаа компьютерт суулгах боломжтой хэмээн мэдэгдээд байсан ч тухайн функцийн хөгжүүлэлт хараахан дуусаагүй учир 10-р сарын 5-нд хэрэглэгч нарт хүрэх боломжтойгүй байгаа юм.

  3. NASA агаарын цахилгаан такси туршиж эхэллээ.

    NASA компани анх удаагаа нисдэг машины туршилтаа Joby Aviotion-тай хамтран амжилттай зохион байгууллаа. 2009 онд байгуулагдсан Joby Aviotion өөрсдийн 6 сэнстэй нисдэг машинаа уг туршилтанд оруулсан бөгөөд тухайн туршилтын нислэгээс NASA техник үзүүлэлтүүд, нислэгийн явц дах мэдээлэл зэргийг хэмжиж авсан юм.  NASA блон Joby Aviotion-ы туршилт цаашлаад амжилттай болвол 2024 онд анхны нисдэг такси үйлчилгээ хэрэгжих боломжтой юм.

  4. Samsung компани ухаалаг утаснууддаа Ultra-Fine Pixel нэртэй шинэ технологийг ашиглана.

    Дэлхийн технологийн томоохон төлөөлөгчдийн нэг Samsung компани шинэ гарах ухаалаг утаснууддаа ISOCELL HP1 хагас дамжуулагчийг ашиглах болно гэдгээ зарлалаа. Ингэснээр шинээр худалдаанд гарах утаснууд нь 200MP –ээр зураг дарах, 8К зураглал үзэх болон бичлэг хийх боломжтой юм.

  5. Amazon брэндийн ухаалаг зурагт худалдаанд гарна.

    Аmazon компани өөрсдийн нэрийн шинэ ухаалаг телевиз худалдаанд гаргахаар боллоо. Amazon болон TCL компанийн хамтран 55-75 инчийн ухаалаг телевиз үйлдвэрлэх болсон бөгөөд тус ухаалаг телевиз нь Amazon-ы дуут туслах буюу Alexa-тай байх юм. Одоогоор хэзээ худалдаанд гарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой.