7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.08.23 - 2021.08.27

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Xbox Series X тусгай хувилбар худалдаанд гарлаа.

    Microsoft компани Halo тоглоомын 20 жилийн ойд зориулсан Xbox Series X –ийн тусгай загварыг худалдаанд гаргана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тусгай загвар нь $549.99 доллараар худалдаалагдах бөгөөд 11-р сарын 15-аас эхлэн хэрэглэгчдийн гарт очих юм. Хэрвээ та урьдчилсан захиалга өгөхөөр бол Microsoft –ийн албан ёсны сайтаар зочлоорой.

  2. Samsung гэмт хэргийн эсрэг ажиллаж эхэллээ.
    Samsung компани ухаалаг телевизорууддаа нэгэн шинэ функцийг туршиж эхэллээ. Энэ функц нь хэрэглэгчдийг ухаалаг телевизрээ хулгайд алдахаас сэргийлсэн TV Block функц юм. Одоогоор энэ туршилт нь Өмнөд Африк-д хэрэгжиж эхлэж байгаа бөгөөд хэрвээ та ухаалаг телевизрээ хулгайд алдсан тохиолдолд уг функцийг ашиглан телевизрээ түгжих болон хаана байгааг мэдэх боломжтой юм.

  3. TikTok бичлэг үзэн худалдан авалт хийх боломжтой болно.

    TikTok хэрэглэгчид тун удахгүй аппликешн дээрх богино видеонуудаар дамжуулан шууд бараа худалдаж авах боломжтой болохоор боллоо. Канадын цахим худалдааны компани Shopify бизнес эрхлэгчид TikTok профайл дээрээ дэлгүүр хэсэх дэлгүүр нэмж, төлбөр тооцоо хийхийн тулд онлайн дэлгүүртэйгээ шууд холбодог "жижиг дэлгүүрийн нүүр хуудас" бий болгоно гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар Америк болон Канадын бүс нутгуудад шууд худалдан авалт хийх боломжтой.

  4. YouTube 2 сая хамтрагчидтай боллоо.

    Хэрэглэгчдэд контентоороо мөнгө олох боломжийг олгодог YouTube компани нийт 2 сая гаруй гэрээтэй контент бүтээгчидтэй болсон гэж мэдээллээ. Контент бүтээгч нар сүүлийн 12 сарын хугацаанд 1000 дагагчтай болох, 4000 цагийн үзэлтийг авсан байвал Youtube хамтран ажиллах боломжтой байдаг. Хэрвээ энэхүү шаардлагыг хангавал зар сурталчилгаа, захиалгын төлбөр, хандив, шууд дамжуулалт, YouTube Premium -ийн орлого зэргээр контент бүтээгчид мөнгө олох боломжтой юм.

  5. Xiaomi Smarter Living 2022 арга хэмжээ болж өнгөрлөө.

    Хятадын технологийн томоохон төлөөлөгчдийн нэг болох Xiaomi компани өнгөрөх 8-р сарын 26-нд Smarter Living 2022 арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа. Тухайн арга хэмжээгээр Mi Tv, Mi Band 6, Mi Watch –ийг тус тус танилцуулсан байна. Тус арга хэмжээн дээр танилцуулагдсан онцлох бүтээгдэхүүн болох Mi Band 6 нь 1.56 инчийн AMOLED дэлгэц болон хүчилтөрөгч хэмжигчтэйгээр танилцуулагдлаа.  

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой.