7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.08.16 -2021.08.20

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. T-Mobile: 100 сая хэрэглэгчид аюулд орсон байж болзошгүй.

    T-Mobile компани нь дахин нэг удаа интернэт халдлагад өртсөнөө зарлалаа. Гэхдээ T-Mobile компани одоогийн байдлаар хэр их хэмжээний мэдээлэл алдаснаа тодорхойлж чадаагүй байгаа юм. Урьдчилсан байдлаар нийт 100 сая хэрэглэгчдийн жолооны үнэмлэх болон сошиал хаягуудын мэдээлэл алдагдсан байх болзошгүй гэж мэдээлэллээ.

  2. Itel A48 ухаалаг утас худалдаалагдаж эхэллээ.

    Хятадын ухаалаг утасны зах зээлд хүч төрөн гарч ирж буй Itel компани шинэ А48 загварын ухаалаг утсаа худалдаанд гаргалаа. Уг ухаалаг утас нь 6.1 инчийн дэлгэц, 2 GB санах ой, 32 GB багтаамж болон усны хамгаалалттай танилцуулагдсан бөгөөд ердөө 90$ худалдаанд гарж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

  3. Playstation 5 худалдаанд дахин худалдаанд гарлаа.

    Удаан хүлээлгэсний эцэст Sony компани дахин Playstation 5  -г худалдаанд гаргалаа. Дэлхийн чип хомсдлоос болж маш цөөн тоогоор хэрэглэгчдэд хүрж байгаа уг бүтээгдэхүүн нь гарсан цагаас нэг цагийн дотор бүрэн зарагдаж дууссан байна. Sony компани өөрсдийн вебсайтаараа дамжуулан онлайнаар 500$ худалдаалсан бөгөөд нэг хэрэглэгчийн худалдан авах лимит заагаагүй тул Playstation 5-ийн цааш дамлан зарах үнийг улам ихэсгэж байна гэж хэрэглэгчид бухимдалтай байгаа юм.

  4. Elon Musk: Ирэх жилээс Хүн робот гарах болно.

    Цахилгаан автамашин үйлдвэрлэгч Tesla компанийн жил болгон зохион байгуулдаг танилцуулах арга хэмжээ өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн “AI DAY “ нэртэй арга хэмжээн дээр тус компани хүн робот үйлдвэрлэх болсноо тус компанийн үүсгэн байгуулагч, захирал Elon Musk албан ёсоор зарлалаа. Энэхүү робот нь 160 орчим өндөртэй, 60 орчим килограмм жинтэй байх бөгөөд гол үүрэг нь машин жолоодох, хүний хийж чадах бүхий л ажлыг хөнгөвчлөх зорилготой юм.

  5. Asus ROG Zephyrus G14 худалдаанд гарлаа.

    Компьютер болон компьютерийн эд анги үйлдвэрлэгч Asus компани нэрт хөгжмийн найруулагч, ДЖ Alan Walker-д зориулсан тусгай загварын зөөврийн компьютераа танилцууллаа. Asus Rog Zephyrus G14 гэх нэртэй уг тусгай загвар нь Nvidia RTX 3050 TI график карт, 14 инчийн 120Гц-ийн дэлгэц, AMD Ryzen R9-5900HS процессортойгоор танилцуулагдлаа. Гоёмсог загвар, нүүрэндээ лэд гэрэлтэй уг зөөврийн компьютер 2000 орчим доллараар цөөн тоогоор худалдаанд гарах юм.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой. Sain Tech