Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.
Razer компани 95% хүртэл бактер устгах технологитой Hazel ухаалаг маскныхаа туршилтын загварыг олонд ил болголоо. Чамин загвар, тод гэрлээр чимэглэгдсэн уг маскны талаарх үнэ болон хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна. Одоо байгаа туршилтын загвар нь бүрэн солигдох боломжтой ба Razer компани хэрэглэгчдийг тухайн веб сайтаар зочилж санал хүсэлтэй илгээхийг хүссэн байна.
Facebook компани мэдээлэл дамжуулах сонирхолтой хэрэглэгч нарт зориулан “Мэдээлэл дамжуулах хэрэгсэл (Data Transfer tool)” нэртэй шинэ функц танилцууллаа. Энэ функц нь Google Calendar болон Photobucket аппликейшн руу мэдээлэл дамжуулах боломжтой боллоо. Хэрэглэгч ямар нэгэн арга хэмжээний цаг товлохдоо Google Calendar –тай холбож болох ба Facebook дээрх өөрийн нүүр хуудсан дээрх бүх зургийг Photobucket аппликейшн руу тус тус хөрвүүлэх боломжтой юм. Facebook компанийн мэдээлсэнээр тун удахгүй өөр илүү олон аппликейшн руу хөрвөх боломжийг олгоно гэлээ.
Хиймэл оюун ухааны судалгааны компани OpenAI код болон программ бичих сонирхолтой хүмүүст зориулсан гайхалтай нэгэн функцээ танилцууллаа. Энэ программ нь машин сурах технологи дээр суурьлуулсан бөгөөд Англи хэлийг код болгон хувиргадаг CodeX нэртэй программ юм. Codex -ийн демо нь уг программыг хэрхэн энгийн хэлээр энгийн вэбсайт, энгийн тоглоом бүтээх, янз бүрийн програмчлалын хэлийг хооронд нь хөрвүүлэх зэргээр ашиглах боломжтой. Хэрэглэгчид "хажуу талд нь цэс, дээд хэсэгт нь гарчиг бүхий вэб хуудас үүсгэх" гэх мэт англи командыг програм дээр бичдэг бөгөөд Codex үүнийг код болгон хөрвүүлдэг.
Видео уулзалтын платформ Zoom бага насны сурагч нарт зориулан шинэ Focus горимоо танилцууллаа. Уг функц нь сурагч нар бие биенийхээ дүрсийг харах боломжгүй бөгөөд зөвхөн багш нар л бүх сурагчдынхаа дүрсийг харах боломжтой юм. Ингэснээр сурагч нар багштайгаа биечлэн суралцах боломжийг олгох юм.
Компьютерийн эд, анги үйлдвэрлэгчээрээ тэргүүлэгч Intel коипани өөрсдийн чипийг хамгаалах зорилготой 11-р үеийн чипүүд дээр өөр дээр нь вирусны хамгаалалттайгаар үйлдвэрлэгдэж эхэллээ. Уг үйлчилгээ нь компьютерт халдсан вирус бүрийг шууд илрүүлснээр хэрэглэгчийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангаж чадна гэж мэдэгдлээ.
Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой. Sain Tech