Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.
Нисэхийн салбар хүрээгээ тэлж дэлхийн аварга улсууд хотынхоо түгжрэл, хүмүүсийн амьдралын хэв маягийг дээшлүүлэхийн тулд агаарын такси үйлчилгээг туршилт байдлаар нэвтрүүлээд байгаа билээ. Хойд Калифорнид байрладаг цахилгаан нисэхийн компани болох Joby Aviation зургаан сэнстэй цахилгаан онгоцоороо 150 километр нислэг амжилттай хийлээ. Энэ нь бүрэн цэнэгээрээ хамгийн хол нислэг амжилттай үйлдсэн цахилгаан онгоц юм.
Ухаалаг утасны үйлдвэрлээрээ хамгийн хурдацтай хөгжиж буй компани болж, өнгөрсөн улирлын ухаалаг утасны борлуулалтаар 2-т орсон Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Xiaomi компани шинээр зөөврийн компьютер худалдаанд гаргахаар боллоо. Тэдний анхны зөөврийн компьютер Redmibook гэх нэртэй байх ба 2021 оны 8-р сарын 3-нд танилцуулагдана. Уг зөөврийн компьютер нь 14 болон 15 инчийн Super Retina дэлгэцтэй байх бөгөөд 600 орчим долларын үнэтэй байх юм.
Хатуу хөл хорио, ковид-19 –ийн хүнд хэцүү цаг үед Японы цахилгаан бараа болон технологийн компани Hitachi 2 гартай робот нь маш амжилттай борлуулагдаж байна. Мөн тэд роботын зах зээлийн 2035 он гэхэд 10 их наяд иен хүргэх зорилготой байгаа талаар мэдэгдэл хийжээ. Мөн Тавдугаар сард Kawasaki хүнд тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болон Sony грүп корпорац нар алсын удирдлагатай роботын технологийг хөгжүүлэх хамтарсан компани байгуулахаа мэдэгдсэн байна.
HP компани шинээр E болон D загварын 16 инчийн тоглоомын зөөврийн компьютераа танилцууллаа. Hp Victus 16 E загварын зөөврийн компьютер нь AMD Ryzen 7 процессор, Nvidia GeForce RTX 30 загварын график карттай бол Hp Victus 16 D загварын зөөврийн компьютер нь inter core 11th үеийн процессор Nvidia GeForce RTX 30 загварын график картуудтай бөгөөд ойролцоогоор 900-1000 доллараар худалдаалагдахаар байна.
Ухаалаг утасны зах зээлийн томоохон төлөөлөгч Huawei компани хүчирхэг P50 цувралын утсуудаа танилцууллаа. Уг P50 утас нь Qualcomm-ийн хамгийн сүүлийн үеийн хүчирхэг SnapDragon 888 процессортойгоор гарах нь тодорхой боллоо. P50 ухаалаг утас нь 12GB санах ой болон 256GB багтаамжтай байна. Харин P50 Pro ухаалах утас нь Huawei-ийн өөрсдийн бүтээсэн Kirin 9000 процессор, 6.6 инчийн 120Гц OLED дэлгэцтэйгээр худалдаанд гарахаар байна. Huawei P50 нь 700 орчим долларын үнэтэй бол P50 Pro нь 1000 орчим доллараар 9сараас эхлэн худалдаалагдахаар байна.
Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой. Sain Tech