Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.
Xiaomi нь 2021 оны шилдэг ухаалаг утас үйлдвэрлэгч компани жагсаалтын 2-р байранд орлоо. Тэд Apple компанийг 12% илүү үйлдвэрлэлээр тэргүүлж 2-р байранд орсон бол 1-р байранд Samsung 19% -н илүү борлуулалттай байгаа юм.
Xiaomi компанийн хувьд Африк, Латин Америк болон Европ дах борлуулалт хамгийн өндөр хувьтай байсан. Мөн саяхан худалдаанд гарсан MI 11 Ultra ардаа жижиг дэлгэцтэй ухаалаг утас нь хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Snapchat компани нь брэндүүдэд барааныхаа 3D хувилбарыг бүтээх, удирдах боломжийг олгодог Vertebrae компанийг худалдаж авлаа. Vertebrae-ийн 50 хүний бүрэлдэхүүнтэй баг нь одоо байгаа болон шинэ үйлчлүүлэгчдэд зориулсан платформыг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно гэж Snap-ийн төлөөлөгч мэдээлэв. Компанийн зорилго нь ямар нэг бүтээгдэхүүний виртуал хувилбар болон бүтээгдэхүүний талаарх бусад мэдээллийг Vertebrae-д хялбархан байршуулж, худалдан авагчд нар 3D хувилбараар нэвтрэх боломжийг олгохоос гадна Snapchat дотор шууд худалдан авах боломжийг үүсгэх юм.

Netflix нь шинээр тоглоомын горимтой болж байгаагаа мэдэгдсэн ба тус функц нь хамгийн эхэнд ухаалаг утсанд нэмэгдэхээр болсон байна. Түүнчлэн энэхүү горим нь нэмэгдэл төлбөргүй гэж мэдэгдлээ. Энэхүү тоглоомын горим нь эхний ээлжинд Stranger Things болон Black Mirror Bandersnatch цувралын тоглоомуудаар эхлэх юм.

Компьютерийн эд анги үйлдвэрлэгч Intel компаний Mobileye автомашин туршилтыг New York хотод эхлүүллээ. Уг автомашин нь 12 төрлийн мэдрэгч камертай ба автоматаар жолоодох функцтэйгээрээ онцлог юм. New York хот нь хамгийн их хөл хөдөлгөөн ихтэй, муу зохицуулалттай томоохон хотын нэг юм. Одоогоор туршилтанд 2 машин байгаа бөгөөд удахгүй 7 болгон гарган гэж мэдэгджээ.

LG компани нь өндөр технологийн агаар цэвэршүүлэгч нүүрний маскныхаа шинэчилсэн хувилбар болох LG PuriCare Wearable Air Purifier-ийг танилцууллаа. LG компани үнэ эсвэл хэрхэн худалдаалагдах талаар одоогоор мэдэгдээгүй байна. Үргэлжилж буй цар тахал, өргөн тархсан агаарын бохирдлын хооронд ийм төрлийн бүтээгдэхүүний эрэлт бий болно гэж судлаачид үзэж байна. Уг маск нь 94 грамм, 1000mAh батарейгаар 8 цаг хүртэл ажиллах боломжтой юм.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой. Sain Tech