7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.06.28 -2021.07.02

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Windows 11-с эхлэн Internet Explorer нь устана.
    1995 оноос Microsoft компани Windows үйлдлийн системд интернет ороход зориулан Internet Explorer –ийг анх нэвтрүүлсэн. Өдгөө 26 жил болж буй уг веб хөтчийг Windows 11 үйлдлийн систем ашиглахгүй хэмээн мэдэгдлээ. Шинэ Windows 11 дээр шинэ үеийн тодотголтой Internet Edge веб хөтчийг ашиглах боломжтой.

  2. Heineken робот хөргүүр худалдаанд гарна.
    Heineken компани нь хэрэглэгч нарт зуны халуунд уух зүйлсийг байнгын хүйтэн байлгах зорилготой гайхалтай нэгэн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ нь хүн дагаж явах чадвартай роботон хөргүүр юм. Уг робот нь 7-р сарын 1-ээс эхлэн худалдаалагдаж эхлэх юм.

  3. Logitech G335 тоглоомын чихэвч худалдаанд гарлаа.
    Тоглоом компьютерийн эд анги үйлдвэрлэгч Logitech компани нь G335 чихэвчээ 70$ үнэтэйгээр худалдаалж эхэлсэн байна. Тус бүтээгдэхүүн нь USB-C цэнэглэгчтэйгээс гадна микрофоныг сольж хийх боломжтойгоороо онцлог бөгөөд нийт жин нь 240 грамм байх юм. Энэ чихэвч нь 7 сард худалдаанд гарахаар байна

  4. AT&T компани Microsoft Azure -г 5G сүлжээгээр хангана.
    Үүрэн телефоны компани болох AT&T нь Microsoft компанийг 5G сүлжээгээр хангахаар ажиллаж байна. Энэхүү сүлжээний гэрээ нь  2019 онд хийж байсан ч одоо 5G сүлжээг нэвтрүүлэх зорилгоор гэрээг дахин шинэчлэхээр болжээ. Оператор компаниуд шинэ 5G сүлжээг нэвтрүүлэх шатандаа явж байгаа юм. Мөн 5G сүлжээн цаашлаад автомашин, эрүүл мэнд, үйлдвэрлэл зэрэг салбаруудын ажлыг хурдасгах гэх зорилготой юм.

  5. Revvl V+ 5G ухаалаг утас худалдаанд гарахад бэлэн болжээ.
    Харилцаа холбооны компани T-Mobile нь шинэ ухаалаг утас болох Revvl+ 5G утсаа 7-р сарын 12 -ноос 200 доллараар худалдаалахад бэлэн болжээ. Уг бүтээгдэхүүн нь 5,000mAh батарей, гурвалсан 16MP камертай болон 6.8 инчийн дэлгэцэйгээр худалдаанд гарна.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой. Sain Tech