7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.06.21 -2021.06.25

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Шинэчлэгдсэн Galaxy F42 5G ухаалаг утас худалдаанд гарна.
    Samsung компани дахин нэг Galaxy загварын дундаж үнэтэй утсаа танилцууллаа. Шинээр танилцуулсан Galaxy F42 ухаалаг утас нь Galaxy A22 –ийн шинэчлэсэн хувилбар болгон гарлаа. Galaxy F42 нь 5G сүлжээг дэмждэг, 90Гц-ийн 6.6 инчийн дэлгэцтэй бөгөөд хамгийн гол нь 7,000 mAh батарейтэй гэдгээрээ онцлог юм. F42 нь 48 МП + 5 МП + 2 МП гурвалсан арын камертай, 8МП урд талын камертай худалдаанд гарахаар байна.

  2. Facebook Podcast болон Audio Room нээлтээ хийлээ.

    Facebook компани өөрсдийн шинэ аудио өрөө болон подкаст булантай болно гэдгээ зардлаад байсан бөгөөд өнөөдрөөс АНУ –д нээлтээ хийлээ. Аудио өрөө тун удахгүй дэлхий нийтээр хэрэглэх боломжтой болох бол подкаст булан нь энэ оны сүүлээр хэрэглэгч нар хэрэглэх боломжтой болно.

  3. Doogee компаний 8500mAh батарейтай ухаалаг утас тун удахгүй худалдаанд гарна.

    Ухаалаг утас үйлдвэрлэгч Doogee компани ухаалаг утасны зах зээлд тэсрэлт хийх шинэ бүтээлээ удахгүй танилцуулахаар боллоо. Doogee компанийн S97 Pro ухаалаг утсыг тун удахгүй худалдаанд гаргах ба уг бүтээгдэхүүн нь 8500 mAh батарей, MediaTek Helio G95 процессор, 6.4 инч дэлгэц болон 8GB санах ой тойгоороо онцлог юм.

  4. Lenovo зөөврийн компьютерын утасгүй цэнэглэгч гаргалаа.

    Lenovo компани нь зөөврийн компьютерт ашиглаж болох утасгүй цэнэглэгч худалдаанд гаргалаа. Тус цэнэглэгч нь 65W цэнэглэх хүчин чадалтай бөгөөд 140$ үнэтэйгээр 10-р сард худалдаанд гаргахад бэлэн болжээ. Уг цэнэглэгчийг Windows болон macOS үйлдлийн системтэй зөөврийн компьютер ашиглах боломжтой.

  5. Дахин боловсруулаххог хаягдлаар Lego тоглоом хийдэг боллоо.

    Эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэгч Lego Компани нь байгаль орчин ээлтэй байх зорилготой 4 боодол хуванцар савыг ашиглан 10 ширхэг Lego тоглоомын материалыг гаргаж авах технологийн гаргалаа. Цаашдаа үүнийг ашиглан олон тооны Lego үйлдвэрлэж хүүхдүүдэд зөв үлгэр дуйрайлал болох боломжтой гэж мэдэгдлээ.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой. Sain Tech