7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.06.07 -2021.06.11

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Samsung M21 Prime гар утас удахгүй худалдаанд гарна.
    Samsung компани өнгөрсөн жил танилцуулсан Samsung Galaxy M21 ухаалаг утсаа танилцуулсан билээ. Тэгвэл Samsung энэ удаа Galaxy M21 загварын шинэ хувилбар болох Galaxy M21 Prime утсаа танилцууллаа. Galaxy М21 Prime нь энэтхэг улсад  Samsung Энэтхэг салбарын вебсайтаар дамжуулан нээлтээ хийсэн бөгөөд 48МП камер болон 6000mAh батерейтай удахгүй худалдаанд гарна.

  2. Apple Siri интернэтгүй үед ажилладаг болно.
    Apple WWDC 2021 арга хэмжээ 2021.06.07 – 11-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээн дээр Apple туслах буюу Siri –ийн томоохон шинэчлэлтийг танилцууллаа. Уг шинэчлэлтээр A12 Bionic чипт суурилсан Siri нь зөвхөн интернеттэй үед бус интернэт холболтгүй үед ажиллаж болдог болох ба утсаа удирдах, дуу тоглуулах гэх мэт үйлдлүүдийг хийж болдог болно гэж мэдэгдлээ.

  3. Sony компани мэргэжлийн түвшний дрон худалдаалж эхэллээ.
    Sony Company – ий 2021 оны 1 сард болсон CES арга хэмжээний үеэр танилцуулсан AirPeak S1 дрон нь өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргахаар боллоо. Уг дроноо 9000$-н үнэтэйгээр худалдаалагдаж эхэллээ. Цагт 70 километр хурдлах чадвартай уг дрон нь нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр 22 минут ажиллах чадвартай юм.

  4. Android 12 Beta 2 хувилбар гарлаа.
    Google I/O 2021 оны арга хэмжээгээр Google компани Андройд 12 –ийг танилцуулсан билээ. Уг Андройд 12-ийг 2-р сараас эхлэн хөгжүүлэлт хийж эхлэсэн бөгөөд 6 сарын 9-ны өдөр Beta 2 хувилбар гарлаа. Андройд 12-ийн бета 2 хувилбарт “Notification” хэсэгт хийсэн  шинэчлэлтүүдийг танилцуулсан бөгөөд 2021 оны 8-р сард Андройд 12 албан ёсоор хэрэглээнд нэвтрэхээр байна.

  5. 120 сая гэрлийн жилийн зайд байрлах шинэ огторгуйн зургийг дарж чадлаа.
    НАСА-н хаббл огторгуйн дуран нь сүүлд нээлт хийснээс 31 жилийн дараа дахин шинэ нээлт хийж 120 сая гэрлийн жилийн зайд байрлах зэргэлдээ ертөнцийн татах хүчний нөлөөнөөс үүссэн "Lopsided" огторгуйн үзэсгэлэнтэй зургийг дарж чадсан байна.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой. Sain Tech.