7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.05.31 -2021.06.04

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Xiaomi 200ватт супер цэнэглэгчээ танилцууллаа.
    Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Xiaomi компани ухаалаг утасны зах зээлд тэсрэлт хийх шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Xiaomi өөрсдийн ухаалаг утаснууддаа зориулж 200ваттын супер хурдан цэнэглэгчээ олонд ил болголоо. Уг цэнэглэгч одоохондоо Redmi 11 Pro-д ажиллах боломжтой бөгөөд 4000mAh батерей ердөө 8 минутант бүрэн цэнэглэх боломжтой байна.Одоогоор худалдаанд гарах хугацаан тодорхойгүй байгаа гэнэ. Гэхдээ цэнэглэх хугацааг хурдасгах нь утас хэт халах, батерей дэлбэрэх гэнэтийн аюул үүсэх боломжтой гэж судлаачид үзэж байна.

  2. Apple podcast-н төлбөртэй хувилбарыг энэ сараас нэвтрүүлнэ.
    4сарын 20нд Apple хаврын арга хэмжээн дээр Apple Podcast –ын төлбөртэй шинэчлэлтийг танилцуулаад байсанчлан энэ сараас эхлэн тухайн төлбөртэй нөхцөл iOS 14.6 дээр хүмүүсийн гарт хүрэхээр боллоо. Төлбөртэй сонсогчид сурталчилгаагүйгээр сонсох, шинэ цуврал нэвтрүүлгийн онцгой эрх авах зэрэг контент бүтээгчдийн тусгайлан санал болгосон олон давуу талыг багтаасан “Premium” багцыг захиалж болохоор боллоо. Уг багц нь 19.99 доллороор худалдаалагдана.

  3. Ухаалаг утасны камерыг шинэ төвшинд хүргэх P50 серийн утас.
    Huawei компани Harmony OS эвентээ06.02-ны өдөр виртуал хэлбэрээр зохион байгуулж ухаалаг утасны камерыг цоо шинэ түвшинд хүргэсэн Huawei P50 загвараа танилцууллаа. Уг утас нь 1080 х 2340 пикселийн 6.3 инчийн дэлгэц, 8Гб шуурхай санах ойтай худалдаалагдах бөгөөд одоогоор камер болон бусад зүйлсийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ил болоогүй байна.

  4. Samsung Galaxy A22 загвар худалдаанд гарлаа.
    Samsung компани Galaxy А загварын ухаалаг утасны шинэ загварыг танилцууллаа. Samsung Galaxy А22 гэх уг загвар 5000mAh батерей, 6,6 инчийн Full-HD+ дэлгэц, 90Гц буюу дэлгэцийн дүрс шинэчлэх хурд, MediaTek Dimensity 700 процессор, 4G болон 5G хувилбартай байна.
    А цувралуудын хувьд үнэ хямд ч утасны үзүүлэлтээрээ бусад утастай өрсөлдөхүйц хүчирхэг байдаг ба тэрийгээч хадгалж 48МП хүчирхэг камертайгаар 249 доллараар худалдаанд гарлаа.

  5. Дасгал хөдөлгөөний дутагдлыг илрүүлэх шинэ үйлчилгээ Amazon Halo.
    Amazon компани дасгал хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүст зориулж шинэ аппликейшн танилцууллаа. Amazon Halo гэх уг аппликейшн нь хүний биеийн шинж чанарыг тодорхойлж биеийн аль хэсэгт дасгал хэрэгтэй байгааг зааж өгж, үүндээ зориулан дасгал санал болгох юм. Энэ нь сарын 3,99 доллараар энэ сардаа багтаан худалдаанд гарган гэж мэдэгдлээ.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain News булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой технологийн тухайн өдрийн онцлох мэдээг авах боломжтой. Sain Tech.