7 хоногийн технологийн онцлох 5 мэдээний тойм 2021.05.17-2021.05.21

Энэ долоо хоногт дэлхийн технологийн салбарт болсон онцлох таван мэдээг та бүхэнд хүргэж байна.

  1. Discord –оос сошиал аудио өрөө олох хялбар боллоо.
    Discord зургаан жилийн ойгоороо Clubhouse шиг яригч болон сонсогч нарт зориулсан аудио өрөөгөө танилцуулсаны дараагаар Live Stage гэх аудио өрөөнүүдийг харуулах боломжтой шинэ горимоо танилцууллаа. Энэ өрөөн хүмүүст аудио өрөөнүүд рүү нэвтрэх, хайх боломжийг илүү хялбараар олгох бөгөөд 6сараас эхлээд таны “Home” цэсэнд байрших болно.

  2. Veritone хиймэл оюун ухааны дуу хоолой хуулбарлагч платформ танилцууллаа.
    Veritone компани шинэ оюун ухааны дуу хоолой хуулбарлагч платформ Ai –ийг танилцууллаа. Энэ нь алдартай хүмүүсийн дуу хоолой албан ёсны зөвшөөрөлтэйгээр хуулан авч зар суртчилгаа болон борлуулалтанд ашиглах зорилготой юм. Ингэснээр алдартнууд зар суртчилгааны хоолой, текстийг өөрөө унших шаардлагагүй болох бөгөөд мөн энэ технологи нь кино, хүүхэлдэйн кино, урлагийн салбарт дэвшилт авчрах шинэлэг төхөөрөмж болох юм. Учир нь хүүхэлдэйн болон баатруудын дүрийн дуу оруулах ажлийг Marvel.Ai алдартнуудын өмнөөс ганцаараа хийж чадах юм. Одоогийн туршилтаар тухайн хүний дуу хоолойг маш сайн хуулбарлаж чадаж байгаагаар олныг гайхшруулж байна.

  3. Canoo цахилгаан ачааны машин удахгүй худалдаанд гарна.
    Цахилгаан машины стартап Canoo “Lifestyle” гэх цахилгаан ачааны бүхээгтэй машинаа худалдаанд гаргахад бэлэн боллоо. Уг машины анхны хувилбар нь 35000 доллараас эхлэх бөгөөд загварын батерей багтаамж, даац, нэмэлт хэрэгсэлүүдээс хамаарч 50000 доллар хүртэл үнээр худалдаалагдана. LifeStyle нь ойролцоогоор 400 км бүрэн цэнэгээрээ явах болон 800 орчим килограмм ачаа ачих боломжтой байна.

  4. Google утасны камерний хувьсал хийх бүтээлээ танилцууллаа.
    Google I/O 2021 аргэ хэмжээн дээр Google компани камераар зөвхөн зураг дарах биш AR технологи ашиглан ямар нэгэн биетийн илүү дэлгэрэнгүй харуулах боломжийг бий болгож байгаа юм. Хэрвээ таны биен дээр ямар нэгэн үл мэдэгдэх улаан зүйл гарвал та одоо эмчид хандахаасаа өмнө утасныхаа камераар зургийн дараад үз. Таны камер таны өмнөөс тухайн зүйлийг яг юу болох хэзээ таны биен дээр гарсан байж магад гэх мэдээллүүдийг өгөх боломжтой хэмээн Google компани мэдэгдлээ. Энэ нь одоогоор хөгжүүлэлт туршилтын шатандаа явж байгаа юм.

  5. Apple компанийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шинэчлэлт.
    Apple компани хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж 5-р сарын 20-оос эхлэн хэрэглэгчид шинэ SignTime дохионы хэлний орчуулагч үйлчилгээг ашиглан вэб хөтчөөрөө дамжуулан AppleCare-тэй холбоо барих боломжтой боллоо.  Энэ нь Apple компани хөдөлгөөн, хараа, сонсгол, танин мэдэхүйн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст Apple -ийн бүтээгдэхүүнийг ашиглан бусадтай ижил тэгш боломжийг өгөхөд зориулагдсан. Apple компани энэ үйлчилгээг 2021 оны сүүлээр өөрсдийн бүх төхөөрөмжөөр ашиглах боломжтой болгоно.

Технологийн салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг 7 хоног бүр Sain Tech булангаас авах боломжтой. Мөн Sain electronics албан ёсны фэйсбүүк пэйжийн Story-ноос өдөр бүр авах боломжтой. Sain Tech.