Гар утас сонгохдоо анхаарах зүйлс

Хамгийн их цагийг хамтдаа өнгөрүүлдэг хайртай найз гар утсаа солих гэж байгаа бол наашаа түр анхаарна уу!

  1. Хэрэгцээгээ тодорхойл

    Хамгийн түрүүнд та өөрийн хэрэгцээгээ тодорхойлоорой. Гар утсаараа хамгийн их хийдэг үйлдэл чинь юу вэ? Тоглоом тоглох, видео үзэх, ажлаа тэмдэглэх, зураг дарах, олон нийтийн сүлжээгээр аялах, ярих, мессеж бичих гэх мэт. Мэдээж үйлдлийн системийг бодолгүй орхиж болохгүй. Зарим хүмүүс Android үйлдлийн системтэй гар утас хэрэглээд хэвшсэн байдаг бол, зарим хүн iOS үйлдлийн системийг илүү гэж үздэг.  Ингээд хэрвээ та өөрийн хэрэгцээгээ тодорхойлж чадсан бол цааш явцгаая.

  2. Хэрэглээний зардалыг тодорхойл

    Та гар утсаараа ярьж, мессеж бичиж, фейсбүүк л ордог бол хэрэглээнээсээ давсан зардал гаргалгүйгээр хямд үнэтэй гар утаснаас сонгоорой. Магадгүй та харагдах байдал чухал гэж бодож байгаа бол загварлаг ч хямд үнэтэй доорх утаснуудаас сонгож болно. Таны энэ хэрэгцээнд нийцүүлж Samsung компани А серийн гар утаснуудыг үйлдвэрлэдэг ба энэ нь хямд үнэтэй ч үзүүлэлт сайтай, тансаг дизайнтай утаснууд байдаг. Харин Apple-ын хувьд iPhone XR, iPhone SE зэрэг загваруудаа санал болгодог билээ. Мөн хятадын гар утасны зах зээлийн тэргүүлэгчид  болох Xioami, Huawei, Vivo, OPPO зэрэг үйлдвэрийн утаснууд нь хямд үнэтэй ч үзүүлэлт сайтай байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

  3. Тоглоом тоглохгүй бол утсаар яах вэ?

    Та энэ төрлийн хүн бол хамгийн түрүүнд чухалчилж харах зүйл бол гар утасны процессор, RAM буюу шуурхай санах ой, батарей, дүрс солигдох хурд юм. Мэдээж та тоглоом тоглохын тул сайн багтаамжтай утас авч хүссэн тоглоомоо татах хэрэгтэй болно. Бүх ухаалаг гар утас тоглоом тоглож болдоггүй гэдгийг санах хэрэгтэй ба зарим ухаалаг гар утасны үзүүлэлт сүүлийн үеийн тоглоомын шинэчлэлийн хурдыг гүйцэхгүй байх магадлалтай. Жишээ нь та PuBG тоглодог бол түүний хөгжүүлэлтийг гүйцэхүйц утастай болох нь зүйтэй. Ингээд тоглоомоо татаад яг тоглох гэтэл гар утас чинь халах, гацах гэх мэт асуудал гарахгүй байхын тулд хүчирхэг процессор шаардлагатай. Жишээ нь Apple компани 2019 онд танилцуулсан iPhone 11 гар утсандаа A13 bionic чипийг ашигласан нь тоглоом тоглох хурдыг гайхалтай нэмэгдүүлсэн билээ. Хүчирхэг процессор дан ганц хурд болон гацалтыг шийддэггүй ба утасны цэнэгийг ч үр ашигтай зарцуулах боломжийг олгодог байна. Таны гар утас өөрөө цэнэгээ зохицуулж, огт хэрэглэхгүй байгаа хэсгийн тог зарцуулалтыг салган хамгийн их ачааллаж байгаа хэсэгтээ их хүч өгдөг юм. Ийнхүү таны утас таны гол зүйл рүү хамтдаа төвлөрлөө. Тоглоом тоглогчдын хувьд маш чухал нэг үзүүлэлт бол дүрс солигдох хурд буюу нэг секундэд хэдэн дүрс солигдож байгааг хэмжих хурд юм. Сүүлийн үеийн iPhone 11, Galaxy S20, Galaxy Note 20, Asus rog 2  гэх мэт загварууд дээр 120Hz-ийн дүрс солигдох хурдтай болсон. Та ямар ч хурдан дүрстэй тоглоом тоглосон огт үсрэлтгүйгээр, жигд тоглох боломжтой болж байна гэсэн үг юм. Тоглоомоо гүйцэхгүй байна гэдэг асуудал байхаа больсон. Мөн нэг жижиг зүйлийг дурдахад: Ид сайхан тоглож байх үед гаднаас чухал дуудлага ирж тоглоом гацаах тохиолдол гардаг л биз дээ. Galaxy S20 - оос эхлэн энэ асуудал шийдэгдсэн ба та тоглоомоо тоглонгоо дуудлагаа тасалж эсвэл авч, бүр ярьж болно.

  4. Би бол киног хашраагч

    Хэрвээ та өөрийгөө ийнхүү тодорхойлж байгаа бол таны гар утас YouTube, Netflix-тэй салшгүй холбоотой гэдэгт итгэлтэй байна. Энэ төрлийн сонирхолтой хүмүүсийн гар утас том хэмжээтэйгээс гадна олон өнгөний нягтрал бүхий дэлгэцтэй, дуугаралт сайтай, хүчирхэг батарейтай байх нь зүйтэй. Сүүлийн үеийн гар утаснууд 6.9” инч хүртэл хэмжээтэй дэлгэцтэй болсон ба энэ нь кино үзэх төгс том хэмжээ юм. iPhone 11 загварын гар утаснууд Super Retina XDR OLED дэлгэцийг ашигладаг болсон бол Galaxy S20, Note 20 загварууд Dynamic Amoled 2x дэлгэцтэй болсон.  Энэ нь танд маш олон өнгөний нягтралыг гайхалтай харуулах юм. Мөн эдгээр загварууд Dolby Atmos-ын дэмждэг тул дуу чимээ 5 өөр замаар таны чихэнд хүрнэ гэсэн үг юм. Ингэснээр та яг л кино театрт байгаа мэт мэдрэмжийг авах болно. Хамгийн сүүлд өглөөнөөс орой хүртэл орондоо өнжиж дуусгаагүй цувралаа үзэхэд таны утасны батарей сайн байх ёстой. Тиймээс танд бүтэн өдрийн турш цэнэгээ барьдаг хирнээ гучхан минутад дүүртэл цэнэглэгддэг гар утас хэрэгтэй.

  5. Миний гар утас миний дэвтэр

    Өдөр бүрийн ажлаа төлөвлөн, завгүй цагийн хуваарь, уулзалтын хооронд явдаг ажил хэрэгч та гар утсаа солих гэж байгаа бол таны утас маш сайн процессор, батарей, төрөл бүрийн боломжууд, үзэгтэй байх шаардлагатай. Таны утас оффисийн төрөл бүрийн программ дээр саадгүй ажиллах боломжтой байх ба өдөржин утсан дээрээ ажилласан ч цэнэгээ барьдаг байх нь зүйтэй. Мэдээж 21-р зуунд хурал цуглаан уулзалтын үеэр бал цаас, том овортой нөүтбүүк барьж явах нь хоцрогдсон бөгөөд гар утсан дээр хүссэн бүхнээ яг л үзгээр бичиж байгаа мэт тэмдэглэл хийх боломжтой болжээ. Мөн хаа нэг өдрийн цайгаа ууж байх үед, автобусанд суугаад явж байтал толгойд тань орсон сайхан санааг дор нь тэмдэглэн авахын тулд салфетканы булан дээр бичих, цүнхнээсээ бал цаас хайсаар байтал хамаг юмаа мартчих үе байдаг. Энэ үед таны гар утас таны дэвтэр байх хэрэгтэй. Хэрвээ танд AR ашиглах хэрэг гардаг бол тухайн орчны зургаа дараад дээр нь шууд гар утсаараа дүрслэл хийх боломжтой гэх мэт үзэгтэй утасны давуу тал дуусахгүй. Иймээс танд Samsung брэндийн хамгийн сүүлийн үеийн Note 20 загварыг санал болгож байна.

    Note 20 дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.

  6. Олон нийтийн сүлжээ бол миний талбар

    Олон нийтийн сүлжээ сүүлийн жилүүдэд хүчээ авсаар байгаа бөгөөд АНУ-ын We are social “Hootsuite”-ийн 2020 оны судалгаагаар Монголын фейсбүүк хэрэглэгчдийн тоо 2,2 сая бол инстаграм хэрэглэгчид 420 мянга гэж үзжээ.  Энэ одоо ч өсөж байгаа үзүүлэлт юм. Үүнийг дагаад төрөл бүрийн сошиал нөлөөлөгчид олон болсон ба тэдний гол зэвсэг гар утас байсаар. Та ч бас тэдний адил сошиалд идэвхтэй бол гар утсаа сонгохдоо камерын чанарыг сайтар анзаарах нь зүйтэй. Таны олон нийтийн сүлжээнд оруулж байгаа контент зураг ч бай видео ч бай чанар нь камераас шууд хамаарна. Сүүлийн үеийн гар утасны камерууд 4К видео хийдэг болсон бол Galaxy S20 загвараас эхлэн 8К видео хийдэг болсон байна. Энэ бол гар утсаараа хийсэн дүрс бичлэгээ кино театрын том дэлгэц дээр тавьсан ч чанар нь алдагдахгүй байна гэсэн үг юм. Мөн гар утасны камер нь мэргэжлийн камертай дөхөхүйц өндөр нягтаршил гаргадаг линзтэй болсон бөгөөд iPhone 11 загвараас гар утасны камер нь зургийг илүү өргөн өнцгөөр буюу 123O градусаар дардаг болсон. Энэ нь таны нүдэнд харагдах бүхэн зурагт багтаж орно гэсэн үг юм. Харин Galaxy S20 Ultra загвар дээр дүрсийг 100 дахин томруулах линз байрласан тул та огт харахгүй байгаа зүйлээ ч зурагт тусгах боломжтой. Мөн хөрөг зураг болон, жижиг зүйлийн зургийг авах Macro камерууд ч Galaxy A51, A71 загварууд дээр гарч ирсэн. Одоо та л хүсвэл юу ч камерын дуранд буудаг болсон.

  7. Бат бөх гадаргуу болон найдвартай хамгаалалт

    Таны ажил эрсдэлтэй бөгөөд хүнд хүчир бол та бат бөх гар утастай болохыг эрмэлзэх биз. Хүйтэнд унтраад асахгүй, газар нэг унаад л хагарчих, тоос шороо, усыг давах тэнхэлгүй гар утас надад тохирохгүй гэж үзэж байгаа бол танд сүүлийн үеийн IP68 шороо тоосны хамгаалалт бүхий гар утас хэрэгтэй. Энэ нь тоос шорооноос хамгаалахаас гадна 1.5 метр гүн усанд 30 минут хүртэл тэсвэртэй байдаг. Харин iPhone 11 Pro Max загвар нь 4 метр гүн усанд 30 минут хүртэл тэсвэртэй юм. Харин Galaxy S20 Ultra загварын дэлгэцийн шил Gorilla glass 6 шилтэй. Энэ нь энгийн санамсаргүй 10 хүртэлх удаагийн уналтад тэсвэртэй ба 1,5 метр өндрөөс унах уналтыг өмнөх Gorilla Glass 5 - аас 2 дахин илүү даах юм. Үүнээс гадна дэлгэцийн сэв зураас үүсэх эрсдэл нь iPhone 11 болон S20 загварууд дээр багассан. Зөвхөн гадар талын  бат бөхөөс гадна гар утасны тань мэдээлэл хамгаалах хамгаалалт сайн байх ёстой. Таны хувийн амьдрал болон ажлын материалууд гээд бүх нууцыг гар утас бат бөх хамгаалах шаардлагатай. Сүүлийн үеийн iPhone SE, iPhone 11, Galaxy S20, Galaxy Note 20 загварууд нь хувийн мэдээллийг найдвартай хамгаалдаг болсон ба таны хийсэн дуудлага, бичсэн мессеж серверт хадгалагдан үлдэхээ больсон. Гаднаас гар утсыг тань хакердах, вирустах гэх мэт зүйлсийг та мартаж болно. Мөн нүүр царай, хурууны хээ таних системүүд улам хөгжиж гар утас тань эзнээ улам сайн таньдаг болсон. Та өөрийгөө төгс хамгаалах туслахаа олоорой.

Ингээд эцэст нь танд хэлэхэд гар утас бол хэрэглээ. Та хэрэглээгээ зөв тодорхойлсон цагт тухайн өөртөө хийсэн хөрөнгө оруулалтдаа сэтгэл хангалуун байх болно. Тиймээс өөрийн хүсэл сонирхлоо эхлээд сонсоорой. Дараа нь түүнд болон санхүүгийн байдалдаа тааруулан худалдан авалт хийгээрэй.

Танд амжилт хүсье.