Сайн электроникс Онлайн лизинг гар утас компьютер цахилгаан бараа Байгууллагын борлуулалт

Байгууллагын борлуулалт

Бид байгууллагын хэрэглэгчийн онцгой хэрэгцээ шаардлагад тулгуурлан, бизнесийн онцлогт тохирох бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээс гадна мэдээлэл технологийн шийдлүүдийг санал болгодог.

Манай давуу талууд:

Манай компани дэлхийн мэдээлэл технологийн томоохон брэндүүдтэй албан ёсоор хамтран ажилладаг бөгөөд найдвартай засварын үйлчилгээг мөн үзүүлж байна.

Хэрэв танай байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалсан онцгой бараа бүтээгдэхүүн шаардлагатай бол бид богино хугацаанд захиалан авчирч нийлүүлэх болно.

Уян хатан үнийн бодлого:

Бид байгууллагын хэрэглэгчиддээ борлуулалтын хэмжээ, хамтран ажилласан хугацаанаас хамаарсан уян хатан үнийн бодлогыг баримталж ажилладаг. Байгууллагын хэрэглэгчид зориулсан хямдрал, урамшуулал, идэвхижүүлэлтэнд оролцон харьцангуй хямд үнээр хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой.

Төлбөрийн таатай нөхцөл

Хамтын ажиллагааны нөхцлөөс шалтгаалан та худалдан авсан барааны төлбөрийг бараа хүлээн авснаас хойш 30 хүртэл хоногийн дотор төлөх уян хатан төлбөрийн нөхцлийг бид танд санал болгож байна.

Хурдан шуурхай хүргэлт, нийлүүлэлт

Таны захиалсан бүтээгдэхүүн манай агуулахад бэлэн байвал бид ажлын 1-3 хоногт үнэгүй хүргэж өгч, бүтээгдэхүүний онцлогоос хамааран мэргэжлийн инженер суурилуулан өгнө.

Манай агуулахад компьютер, сервер, принтер, хувилагч, сүлжээний төхөөрөмжүүд гээд түгээмэл хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд байнга бэлэн байдаг бөгөөд манай агуулах, түгээлтийн ажилтнууд захиалагчийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг тохирсон цаг хугацаанд нь хүргэж өгөхөөр хичээн ажилладаг.

Борлуулалтын дараах найдвартай үйлчилгээ

Манай засварын төв таны худалдан авсан бараа бүтээгдэхүүний засвар үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн баг ажиллаж байна. Манай компанийн түншүүд болох Dell, HP, Apple, Acer, Samsung, Asus, Epson, Sharp зэрэг корпорациудын сургалтын төвд мэргэжил дээшлүүлсэн инженер техникийн ажилтнууд таны барааны найдвартай ажиллагааг баталгаатай хангах болно.

Мэдээллийн технологийн зөвлөгөө, тусламж

Танай байгууллага компьютер тоног төхөөрөмж худалдан авах гэж байна уу, ямар загварын ямар үзүүлэлттэйг сонгохоо шийдэхэд мэргэжлийн туслалцаа хэрэгтэй байна уу. Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хэдэн ажилтантай, том бүтэцтэй юу, жижиг дунд бизнес үү гэдгээс шалтгаалан бид танд тохирох бүтээгдэхүүнийг санал болгож, хамтран ажиллахад бэлэн байна.

Танилцуулга, үнийн санал авах

Хаяг : Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай-4, Хаан даатгал төв, 3-р давхар, 301 тоот

Утас : 70103366 /дотуур дугаар 504/

Цахим хаяг : corporate@eSain.mn